"32"-ын бүлэг Л.Энх-Амгаланг Зам Тээврийн Хөгжлийн сайдад дэвшүүлэх хүсэлтэйгээ Ерөнхий сайдад дуулгажээ
2018/08/24
Энэ сарын 9-нд Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитийн газрын дарга Т.Гомбосүрэнг онц хэрцгийгээр зодон, амь насыг нь хөнөөсөн аймшигтай хэрэг гарсан билээ.
Иймээс ч Зам Тээврийн Хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргаж, түүний үүргийг Шадар сайд Ө.Энхтүвшин түр орлон гүйцэтгэж буй билээ. Үүнтэй холбоотойгоор Зам Тээврийн Хөгжлийн дараагийн сайдыг УИХ томилох учиртай болоод байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Х.Болорчулуун нарын нэгийг Зам Тээврийн Хөгжлийн сайдад нэр дэвшүүлж магадгүй байгаа аж.
Харин УИХ дахь МАН-ын 32-ын бүлгийн хувьд Ж.Бат-Эрдэнэ нь манай бүлгийн гишүүн байсан тул дараагийн сайд ч манай бүлгээс л тодрох ёстой гэж үзэж буйгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дуулгасан байна. Энэ тохиолдолд Я.Содбаатар, Х.Болорчулуун нар "33"-ын бүлгийн төлөөлөл тул Зам Тээврийн Хөгжлийн сайдад нэр дэвших боломжгүй болох юм.
Тэр бүү хэл УИХ дахь МАН-ын 32-ын бүлэг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланг Зам Тээврийн Хөгжлийн Сайдад хамгийн сайн тохирох боломжит кандитат гэж үзэж буй аж. Хэрэв түүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшүүлж, УИХ-ын чуулганы хуралдаанаар дэмжин, Зам Тээврийн Хөгжлийн сайдаар томилсон тохиолдолд "М-Си-Эс" угшилтай улс төрч хүн Ерөнхийлөгч Х.Баттулгын ажиллаж байсан яамны сайд болох юм.
Л.Энх-Амгалан нь ОХУ-ын Санкт-Петербургийн их сургууль, АНУ-ын Дакотогийн их сургууль, БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн. Сэтгүүлч мэргэжилтэй.
1992-1995 онд МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга,
1996 онд Интерпресс ХХК-ийн үүсгэн байгуулагч,
1996-2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч
2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөх,
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2012 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн,
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
2017 оноос Монгол Улсын Их Хурлын дэд даргаар ажиллаж буй нэгэн билээ.
П.Мандах
sonin.mn
Иргэн · 2018/08/27
МСS_Н ГАРТ МОНГОЛ УЛС УУ
Иргэн · 2018/08/26
Явж явж маш зөв хувилбар явагдаж байгаа юм байна. Энхамгалан гишүүн мэдлэг чадвартай шудрага тулхтай хүн харагддаг! Энэ яаманд ийм л хүн хэрэгтэй байгаашдээ?!

Ard tumen · 2018/08/25
L.ENH-AMGALAN YAVAH YAMAR CH BOLOMJGUI!!! YAGAAD GEVEL ERUNHIILUGCH ZUVSHUURUHGUI!!! HARIN BOLORCHULUUN IH HYRALD HOYOR YDAA SYYCHIHSAN MAGADLAL BOL HAMGIIN UNDUR SHUU DEE!!!!

Зочин · 2018/08/25
Сайн сэтгүүлч байна.
зочин · 2018/08/25
Хужаа гэхээрээ ер нь яадаг юм. Энэ хужаа гээд сэтгэгдэл бичээд байгаа хүмүүс дундаж дайны амьдралтай хужаа хүн шиг амьдралаа авч явж чаддаг болж байж бүхэл бүтэн эдийн засгаараа дэлхийд тэргүүлж байгаа улс гүрний ард түмнийг доромжил . Тархиа хөгжүүл хүмүүсийг бүү доромжил БНХАУ-н иргэд муу муухайн жишээ биш харин дэлхийд сайн сайхны үлгэр дууриалал болж чадаж байна. Ажил төрөлгүй хүний хог шаарнууд хүн доромжлохоос өөр юм мэддэггүй юм.

ингээд эм си эс ч бүр гараад өгөх юм байна л даа, бас нэг хужаа
зочин · 2018/08/24
Дэмжиж байна.
зочин · 2018/08/24
Дэмжиж байна.
иргэн · 2018/08/24
өнөө цагт тэр Боловсрол ер хамаагүй тэр Сурч мэдсэн Боловсрол Мэдлэг чадвараа ямар Улс орон Ард иргэд дээ зориулах биш дээ Өөрснийхөө төлөө Буруу зүйлд ашиглаад Улс орныхоо Хөгжлөөс хойш татаад байгаа Улсын тэр Өндөр боловсролтой Хэнд ч хэрэггүй шүү дээ Өөрсдөд нь ашигтай байдаг байх Тэгээд ч М СИ ЭС-ынхэн Улс орондоо биш Нам Улс төрийн хүрээнийхэндээ л Нэр нүүртэй байдаг байх Иргэд олон түмэн М СИ ЭС болон Энх-амгаланд Ам муутай л байдаг шүү дээ
Зочин · 2018/08/24
За за Миеэ-ийн ойрын хамаатны дүр харагдаж байна даа. тарвагадоржийн хөл гар МСS
Иргэн · 2018/08/24
Боловсрол гэхээсээ уг нь удам нь хэн тэгээд хүнлэг хүнии ёс зүй жудаг л гол нь болжээ боловсон гадны гар хөл хариин харьшсан хар сэтгэлтэнгүүдэд дөнгүүлээд байна ш дээ төр засаг. Таз монголчууд аа!

Түвдэн · 2018/08/24
Энэ хужааг уу