Улаанбаатар хот өөрийн гэсэн өвлийн наадмыг анх удаа зохион байгуулах гэж байна. Нийслэлийн иргэд, жуулчдад зориулсан “Улаанбаатарын өвлийн наадам” хоёрдугаар сарын 2-нд  Зайсан толгойн хойд хэсэг дэх Туул гол дээр болох юм. Нээлтийн арга хэмжээ 11.00 цагаас эхлэнэ.

Энэхүү наадам нь мөсөн шагай, урианхай харвааг дэлгэрүүлэх мөн шинэ тутам хөгжиж буй нохойтой чарга, өвлийн дугуйн спортыг сурталчлах, улмаар өвлийн улиралд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхэд чиглэжээ. 

"Улаанбаатарын өвлийн наадам"-ын үеэр тэшүүрийн үзүүлэх тоглолт, мөсөн шагайн мэргэжлийн тамирчдын болон сонирхогчдын тэмцээн, нохойтой чарганы уралдаан, мөсөн сурын харваа, өвлийн дугуйн аялал, бартендерийн үзүүлбэр болон урлагийн тоглолт болох юм байна.

Х.Даваа