Ирэх хоёрдугаар сар 7-нд ОХУ-ын Сочи хотноо болох өвлийн олимпийн XXII наадам болох юм. Уг өвлийн олимпийн нээлтийн ёслолын үеэр Оросын поп хамтлаг “Тату” дуулахаар болжээ.

“Сочид болох Олимпийн наадмын нээлтийн үеэр дуулах саналыг бидэнд тавьлаа” гэж тус хамтлагийн дуучин Лена Катина өөрийн цахим хуудаснаа мэдэгдснийг иш татан Lenta.ru мэдээлсэн юм.

Одоогийн байдлаар тус хамтлагийнхан ямар дуугаараа бэлэг барих гэж буй талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа аж.

Д.Ана