Ерөнхийлөгч Х.Баттулга эх орноосоо мордлоо
2018/09/11
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон бусад албаны хүмүүс явж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён болон бусад албаны хүмүүстэй уулзана.
Мөн Дорнын эдийн засгийн IV чуулганы үеэр Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын тэргүүлэх нэгдсэн хуралдаанд оролцохоор төлөвлөж байна.
Зочин · 2018/09/11
Nodnin zil uulzaad yarisan azlaas n butsen um baina uu. Oros teheged Yaponii hurungu oruulalttai hognii uildver, emiin uildver uur bas uildveruud barsan bn. Zuragtaar n yariz bn. Tsaashid Yapon, Solongos, Vladivostokiig holboh avto bolon tumur zam barih gereend uchigdur gariin useg zurlaa. Uchnuun zil gadnii hurungu oruulaltiig buruu ashiglaz, idez, uuz, hulgai hiiseer baigaad hurungu oruulagchdiin itgeliig aldsan bn. odoo hiatadaas uur hurungu oruulagch baihgui, tegeed deer doorgui hiataduudad zoduulaad baiz baihaas.