УИХ-ын гишүүд Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд загнуулав
2018/11/07
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангаас асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол "Сонгууль болоход жил гаруйн хугацаа үлдлээ. Иргэдийнхээ гомдол цөхрөлийг яаж сонсдог юм болоо. УИХ-ын гишүүн Л.Болд чуулганы танхимаас байнга ард түмнийг буруу зүйлд турхирсан зүйл ярьж байх юм. Үнэхээр харамсалтай байна. Хөгжлийн банктай холбоотой хэрэг хаана явна вэ"
Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан "Хөгжлийн банктай холбоотой хэргийг шалгаад шүүхэд шилжүүлээд мөрдөн байцаалтад буцаагаад дахиад шүүхэд шилжүүлчихсэн байгаа"
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Хэрэг шалгахдаа хэдэн жил шалгаж уддаг хэрнээ нэг, хоёр сайдын огцруулах болохоор ямар хурдан оруулж ирдэг юм бэ. Сошиалаар шуурсан хэрэгт үнэн худал нь мэдэгдэхгүй шалгалт явуулж, баривчилгаа хийгээд байдаг хэрнээ олон жил бугшсан тэр хэргүүдээ хэзээ шалгаж дуусах юм бэ. Цаад талын үндэс суурийг нь хэзээ өөрчлөх юм бэ"
Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан "Цаад талын үндэс суурийг нь өөрчлөх эсэх нь миний асуудал бишээ. Тэр бол миний биш та нарын асуудал. Бүх хэрэг дээр хэрэг нээгээд шалгаад явдаг. Монгол Улсын хуулийг та нар баталж байгаа. Тэгчихээд эцэст нь хууль хэрэгжүүлж байгаа хүмүүс рүү дайраад байж болохгүй. Та нар асуудлаа ялгаж салгаж ойлго. Юм л бол Хууль зүйн сайдаас асууя. Тэр хэрэг яав ийв гэх юм. Тэр асуудлыг Хууль зүйн сайд мэдэхгүй. Хууль зүйн сайд оролцох эрхгүй. Аливаа тохиолдолд шударга ёс гэж байх ёстой. Би гурван гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирсэн. Та хэд хаацайлаад л үлдэж байна. Түдгэлзүүлэхгүйгээр шалга гэх юм. Энгийн иргэн, бүрэн эрхтэй гишүүн хоёрыг шалгах өөр шүү. Шударга ёс чинь энэ юм уу. Би шударга ёс тогтоох гэж оруулж ирсэн".
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: М.Энх-Амгалан прокурор их том байнаа. Чуулганд орж ихээд том дуугарч, загнаад байх юм. Арай ингэж болохгүй байх. Бид нар таны эрхийг хэтрүүлээд өгчихсөн юм бол одоо энд хязгаарлаад, яаж хамтарч асуудлыг шийддэг болох тал дээр анхаарах хэрэгтэй юм байна.
Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан: Гишүүн буруугаар ойлгосон юм шиг байна. Би угасаа чанга дуутай хүн болохоор буруу ойлгосон байх. Уучлаарай.
Жирийн иргэн · 2018/11/08
УИХ-ын гишүүний дархан эрх гэх"хана хэрэм"-ний цаана нуугдаж, шударга ёсыг албан үүргийнхээ дагуу нэхсэн Монгол Улсын Ерөнхий Прокурорыг дарамталж уучлал гуйлгаж байгаа М.Оюунчимэгт харам- саж байна.Та нарын ийм байдал чинь Монголын хууль хяналтынхныг мохоож байгаа нь нууц биш шүү.Одоо болих хэрэгтэй.М.Энх-Амгалан прокурорыг дэмжиж байна.Битгий мохоорой.
Хүннү · 2018/11/08
УИХ -н гишүүн хүн хуульч, эдийн засагч мэгэжилтэй мэгэжилээрээ 10-с доошгүй жил "нухлагдсан" амьдралд ойр байж үзсэн хүн баймаар байна.
Хүннү · 2018/11/07
Энх-Амгалангийн зөв шүү. Энэ 76-д энэ хүн шиг хүн алга даа. УИХ-ын гишүүд минь!!! та нарын мэдлэг чадвар гологдоод байгаа чинь үүгээр батлагдлаа шүү дээ.
irgen · 2018/11/07
Олигтой хууль баталчиж чадахгүй байж хэрэгжүүлэгч рүү дайрч эрхийг нь тайрна тасдана гэж солиордог сумтай юмтай хатагтай юу да.
Зочин · 2018/11/07
Еренхий прокурор жинхэнэ хуулийн хун шиг байлаа Амжилт энэ идэж уусан булэг хумуус ичих нуургуй болчихжээ
Зочин. · 2018/11/07
Энх Амгалангийн зөв.Оюунчимэг хоол цайгаа идэж уугаагүй ирчихээд өлссөндөө юу ярьж байгаагаа ч мэдэхгүй байна
Зочин. · 2018/11/07
Энх амгалангийн зөв шүү дээ.эргүү Оюунчимэг юугаа ч мэдэхгүй байж дуугаа л бай.хань хамсаатан гуядаад хамгаалах гэж ядах юмаа.бүгд огцорвол таарна
Зочин · 2018/11/07
УИХ-н гишуун гэхээр бусдыг загнан, дарамталж, бурэн эрх нэрээр айлган сурдуулж, Баталина хуулийн зерчиж байх естой юм уу? Еренхийлегч прокурор зев л ярьж байх шиг санагдах юм. Сонсогч
сонгогч · 2018/11/07
хурал тасладаг,хүнии кноп дардаг,ажилаа хийдэггүй гишүүдийг эргүүлэн татдаг болмоор юм,хугацаа нь дуусахаар хулгайч нар шорондоо очих байхдаа,,,төрийн хууль яаж үйлчилэх бол,,,
Зочин · 2018/11/07
Оюунчимэгээ.Нүүрээ угаасаны дараа прокурорыг загналдаа.Үнэнийг чанга хэлсэн хүнд хулгайч нарын дургүйг ард түмэн хараад сууж бна.Чамд бэлтгэсэн текст уншихаас өөр чамд мэдэх чадах юм байхгүй дээ.Мигийн даалгавраар кноф дарж сурсан байх.Өөр цааш ярих уу.яах уу.аан
зочин · 2018/11/07
эд нар өөрсдийгөө хуулиас гадуур гэж боддог байхаа
Зочин · 2018/11/07
ЕРөнхий ПРОКУРАР д амжилт ашгүй ерөнхий сайд ерөнхийлөгч 2 арийг нь рамгаалахаар нэгдсэн бололтой. одоо наад хулгайчуудаа бүгдийг нь барь рарин Миеэ гэдэг толгойг нь тастахгүй бол ахин ургана шүү мангасууд
Зочин · 2018/11/07
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: М.Энх-Амгалан прокурор их том байнаа!!!!!! zanaad bgaa yum bhdaa!!!!
Зочин · 2018/11/07
Basl zuv heljdeee.
зочин · 2018/11/07
Болж. Сайн байна.
Анхаа · 2018/11/07
Гоё хэлсэн наад малууд чинь юу хэлж ярьж байгаагаа мэдэхгүй бас юу ч ойлгодгүй юм билээ