УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг гишүүд дэмжсэнгүй
2018/11/07
Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангаас УИХ-ын дарга М.Энхболдод УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт хүргүүлсэн билээ.
Хуулийн дагуу 48 цагийн дотор энэхүү хүсэлтийг Их хурлын чуулганаар хэлэлцэх ёстой. Энэ дагуу өнөөдөр УИХ-ын чуулган хуралдаж шийдвэрээ гаргалаа.
УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн томъёллоор нууц санал хураалт явуулж 86.8 хувь дэмжсэнээр түүнийг үлдээхээр болов.