ЖДҮХС-ийн зээл жинхэнэ эзэддээ очиж чадаагүйг бүгд мэдэж байгаа. Албан тушаалаа урвуулан ашиглаж бага хүүтэй зээл авсан төрийн өндөр албан тушаалтнууд буюу ЖДҮ-чид Эрүүгийн хуулийн Хууль бусаар нийгмийн хөгжлийн үйлчилгээ авсан зүйл ангиар шалгагдах ёстой болоод байгаа.

Хууль ёс шударга үйлчилсэн тохиолдолд тэд Эрүүгийн хуулийн доорх зүйл ангиар шалгагдаж, хариуцлага хүлээх юм байна.

Хуулийн 18.12.1Хуурамч баримт бичиг, эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн хөгжлийн үйлчилгээг авсан бол дээд тал нь таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ гэмт хэргийгалбан тушаалын байдлаа ашиглажүйлдсэн бол найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Д.Амарбаясгалан болон бусад ЖДҮ-чдэд энэ зүйл ангиар хэрэг үүсгэн шалгах нөхцөл бүрджээ.

Үүн дээр мэдээж авлигын гэмт хэрэг, улсын нөөцийг хууль бусаар зарцуулж, үрэгдүүлсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл ангиуд нэмэгдэнэ. Эдгээр зүйл ангиуд Эрүүгийн хуульд тус тусдаа ангилагдсан байгаа. Тухайлбал:

22.1 дүгээр зүйлЭрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.7 дугаар зүйлУлсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.9 дугаар зүйлТөсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан.Энэ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.10 дугаар зүйлҮндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болзургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Хэрэгтнийг шалгах хууль нь байна. Харин эзэд нь хаачив?