Ерөнхий Сайд У.Хүрэлсүх: 60 тэрбумын бичлэг үнэн шүү
2018/11/23
Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ: "Би ард түмэнтэйгээ уулзаж их явлаа. Энэ үеэр ард түмэн дараах зүйлийг хэлж байна. Шударга ёсыг шаардаж, сахилга хариуцлагыг дээшлүүлээ, ажлын байртай болгож, иргэдийн амьжиргааг сайжруулаа гэдэг зүйлийг хэлж байна. Би шударга ёсны төлөө тэмцэж байна. МАНАН гэж байдаг юм. М.Энхболдыг би УИХ-ын даргаас огцор гэсэн. "60 тэрбум"-ын бичлэг бол үнэн шүү. Ийм уулзалт болсон нь үнэн. Газрын наймаа хийсэн нь үнэн шүү. М.Энхболд миний багын найз. Гэхдээ би найзыгаа биш улс орноо бодож байна. Мөн Нийслэлийн Засаг даргыг огцруулна. Засгийн Газрыг огцруулна гэж гарын үсэг зурсан УИХ-ын 27 гишүүнийг зургийг сайн хараарай. Улс орны эдийн засгийн уналт зогссон, болж байна" гэх мэтээр ярьж байна.
Иргэд · 2018/11/27
Энэ бол үнэн. Бүх аж ахуйн нэгж байгууллагын дарга нарыг шалгалдаа дандаа намаар орж ирсэн дарга нар байна шүү дээ гэхдээ арай л хүмүүс байна.Тэтгэвэрийн эмээ өвөө нар ,хороон дарга нийгэмийн ажилтан нар, хороо,үүрийн намын дарга нар тэгээд бас хүн удирдах чадваргүй боловсролгүй зангараггүй зүгээр мэргэжлийн бус ямарч удирдах ойлголтгүй нам ярьсан хүмүүсээр байгууллага бүр дүүрч боловсон хүчний бодлого алдагдсан даргад хэн сайн байна хэн доль үсэрнэ тэр хүн л ажилтай болчихсон байна шүү дээ энэ чинь 60 тэрбумын хэрэгжилт бусуу доороосоо идэж цуглуулж байгаа бусуу Тууштай, зоригтой бай.
зочин · 2018/11/23
Энэ бол үнэн. Тууштай, зоригтой бай. Монгол эх орныхоо төлөө, ард түмний төлөө чи хийж буй ажил, заавал үр дүнд хүрэх учиртай. 1921, 1990 оны хувьсгалтай эн тэнцүү тэмцэл үү. амжилт хүсье
zochin · 2018/11/23
unen ch notlogdoogui harin tanii hamsaatanguud avsan zeel unen de ogtsor