Ж.Мөнхбат: Л.Болдын Богд банкинд ипотекийн зээлийг гаргах гэж байна
2018/11/30
Өглөө (2018.11.30) эхэлсэн УИХ-ын чуулганаар УИХ-ын 27 гишүүний өргөн барьсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. УИХ-ын гишүүд үг хэлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэлсэн үгийг хүргэе.
Ж.Мөнхбат: Ард түмэн биднээс ичиж үхэж байгаа шүү. Ерөнхий сайд огцорвол сайд нар бүгд огцорно шүү дээ. Гол үндэслэл нь ЖДҮ-ийн асуудал мөн шүү дээ. Энэ асуудалд холбогдсон сайд нараас гуйя. Хурлаас гараад асуудал хэлэлцэх боломжийг нь хангаад өгчихөөч. Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан та хоёр өөрсдөө ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас имөнгө авчихаад хамгаалж, өмгөөлөөд юу яриад суугаад байгаа юм бэ? Энхбаяр аа чи хэдэн алтны уурхайгаар мөнгө хийж, зарсан билээ? Яагаад камер харахаараа худлаа яридаг юм бэ.
Лу.Болдын Богд банкинд ипотекийн зээлийг гаргана гэсэн бичиг байгаа. Засгийн газрын Энэ ЖДҮсангийн зээлтэй холбогдсон сайд нар минь юундаа үхэн хатан зууралдаад байгаа юм бэ. 11 бүрэлдэхүүнтэй МАН-ын хяналтын хороогоор нэр бүхий 10 гишүүдийг намаас хөөх шийдвэр гаргасан шүү дээ. Манай хэдэн дарга нар аваад идчихсэн юм аа гээд очих юм уу? Албан тушаалаас хүн огцрохоор хүн мууддаггүй, үхдэггүй л юм байна лээ.
Туг ч барьж тугал ч хариулж явсан хvн · 2018/12/01
МЕНХБАТ АЙМШГИЙН ХОНЗОГНОГЧ ГЭДГИЙГ ЯРЬЖ БАЙГАА БОЛГОНООС ЧИНЬ АРД ТVМЭН ОЙЛГОЖ БАЙГАА. ИЙМ ХVН ТЕРД БVV ХЭЛ АХ ДVV НАЙЗ НЕХЕД Ч ХЭРЭГГVЙ. ХЭНД Ч ТААЛАГДДАХГVЙ. УХААНТАЙ БАЙГААЧ.
Зочин · 2018/11/30
MONHBATAA BUSSINES HIIGCHIDIIG BITGII GUTGEE CHI YAAJ BAYJSANA IL BOLGO MONHBATAAA