С.Амарсайхан Нийслэлийн засаг дарга болох хувилбар МАН-д хамгийн их дэмжлэг авч байна
2018/12/03
Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболдыг огцруулах саналаа НИТХ-д хүргүүлсэн билээ.
Түүнийг огцруулах асуудлыг НИТХ-аар хэлэлцэх үеэр Су.Батболд огцрох хүсэлтээ өөрөө өгсөн юм. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сундуйн Батболдыг огцруулах нь нэгэнт тодорхой болоод байна.
Үүнтэй зэрэгцэн түүний оронд хэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болох вэ? гэсэн асуулт улс төрийн хүрээнд тавигдаж буй билээ.
С.Баяр нарын зүгээс МАН-ын нарийн бичгийн дарга асан Л.Амарсанаа, УИХ-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Уул уурхай, Хүнд Үйлдвэрлэлийн Сайд Д.Сумьяабазарын зүгээс УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нарыг зүтгүүлэх хүсэлтэй ч олонхийн дэмжлэг авах магадлал тааруу гэнэ.
Харин НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга С.Амарсайханг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилох санал хамгийн хүчтэй яригдаж буй юм байна. Хамгийн гол нь түүнийг У.Хүрэлсүхийн, Д.Сумьяабазарын, Сү.Батболдын гээд дийлэнхи бүлэглэл санал нэгтэй дэмжиж буй тул магадлал хамгийн өндөр гэнэ.
Тэр бүү хэл түүний оронд НИТХ-ын тэргүүлэгчдийн даргаар МАН-ын ЕНБДарга Д.Амарбаясгаланг болгох хувилбар ч давхар яригдаж буй ажээ.
П.Энхмандах
sonin.mn
Зочин · 2018/12/04
Энэ төрийн болоод хотын том дарга нар бүгд дөрвөдүүд бодохнээ.Тэгээд тэд нар нь болохоор бид шударга гэх дуртай үнэн чанартай жинхэнэ туудаг нөхдүүд шүү дээ нэг онцлог нь төрөхөөсөө замаа цэвэрлэх авьяастай хүмүүс.Ямар сайндаа л күэ энэ халхууд тэнэг байхаа хоттой хониноосоо цохиж идээд байх юм гэж яриа гарахав дээ.
иргэн · 2018/12/03
юун СБаяр вэ энэ тэр вэ энэ Хулгайч Төрийн ажилд оролцож бас яах нуу бас Идэж ууж Хулгайлж Луйвардаж ханаагүй л байгаа юм байх даа Ерөнхий сайд Хүрэлсүх Та СБаяр гэгч Этгээдийг Анхааралдаа аваарай даа Энэ Этгээд Таны замд мөн ч их Гай удна шүү Чингис Жамухыг яадаг билээ яг тэрэн шиг СБаярыг замаасаа нэн даруй Зайлуулах хэрэгтэй
иргэн · 2018/12/03
луйварчид албан тушаалын наймаагаа л бодоцгоогоод эхэлждээ?!0
п · 2018/12/03
юун баяр шоронгийн хулгайчаасаа сал ман