Н.Учрал шиг "ЖДҮ-чин"-г сайд болговол Ерөнхий сайдад өгсөн иргэдийн итгэл буурна
2018/12/05
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Цэдэнбалын Цогзолмааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өчигдөр өргөн барилаа.
Учир нь Ц.Цогзолмаа Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг огцруулах бичигт гарын үсэг зурж, мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед ч эсрэг санал өгсөн юм. Энэ нь Монгол Улсын Засгийн Газрын тухай хуулийг зөрчиж буй аж.
Үүнтэй зэрэгцэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар хэнийг томилох вэ? гэдэг асуудал МАН-ын удирдлагын түвшинд яригдаж эхэлжээ.
Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Н.Учрал нар хамгийн хүчтэй яригдаж буй гэнэ.
Гэвч УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн хувьд төрийн албаны болон улс төрийн туршлага маш бага бол Н.Учралын хувьд ашиг сонирхлын зөрчилтэй буюу хувийн "Их засаг" нэртэй дээд сургуулийн эзэн билээ.
Мөн Ерөнхий Сайд У.Хүрэлсүх шударга ёс, сахилга хариуцлагыг дээдэлж, зарчимтай ажиллана байх гэсэн хүлээлт иргэдийн дунд их байгаа тул ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангаас зээл авсан улс төрчийг дэмжихгүй л болов уу?
Мөн саяхан уг зээлд холбогдсон Я.Содбаатар хүсэлтээрээ ажлаа өгөх шийдвэр гаргаад буй энэ цаг үед Н.Учрал шиг "ЖДҮ-чин"-г сайд болговол Ерөнхий сайдад өгсөн иргэдийн итгэл буурах нь гарцаагүй юм.
Б.Амар
sonin.mn
ДОРЖ · 2018/12/28
Учрал дээр дээ
д · 2018/12/06
байхгуй хар юмчинэ
Хүннү · 2018/12/06
УИХ-гишүүн л биш бол хэнч яахав. Тэд чинь аюултай хүмүүс байна.
matilda · 2018/12/05
Учрал ч мөн адил · 2018/12/05
Учрал ч мөн адил төрйин албаны болон улс төрийн туршлагаар Мөнхцэцэгээс дээрдэх юмгүй. Бас тэгээд ЖДҮ-чин, бас тэгээд хувьдаа сургуультай хүн ашиг сонирхлын зөрчилд орох байх.

Зочин · 2018/12/05
гишүүн биш жинхэнэ салбарыг хүний байгаасай.
иргэн · 2018/12/05
за Ерөнхий сайд ЖДҮ-дэд Хариуцлага тооцохын оронд харин ч бүүр Өөгшүүлж Сайд энэ тэр болгох гэж байгаа бол ёстой Өөрий чинь Дэмждэг Ард иргэд рүгээ Нулмисантай адил зүйл болох байх даа тэгж л битгий Хөгөө чирээрэй дээ
зочин · 2018/12/05
Давхар дээлтэн гай л болоод бна даа
Иргэн · 2018/12/05
Манай ерөнхий сайд д ичих улайх нүүр гэж бий юу?!
Иргэн · 2018/12/05
Манай ерөнхий сайд д ичих улайх нүүр гэж бий юу?!
Иргэн · 2018/12/05
Манай ерөнхий сайд д ичих улайх нүүр гэж бий юу?!