ХЗДХ-ийн дэд сайдаар Г.Элбэгсайханыг томилов
2019/01/09
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.01.09/ болсон. Энэ удаагийн хуралдаанаар хэд, хэдэн томилгоог хийсэн байна. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар Г.Элбэгсайханыг томилжээ.
Тэрбээр ШШГЕГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан юм. Сануулахад, өнгөрсөн оны сүүлчээр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаярыг албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.