Баяжуулах үйлдвэрийн төв корпусын тээрмийг солих ажил эхэллээ
2018/01/03
Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн хамт олон компанийн техник шинэчлэлийн хүрээнд онцгой үүрэгтэй ажилладаг. Оны эхний ажлаа тус хэгийнхэн Баяжуулах үйлдвэрийн төв корпусын 2,3-р тээрмийг солихоор төлөвлөсөн гэдгийг хэсгийн удирдлагууд онцоллоо. Энэ ажлын хүрээнд төв корпусын нэг тээрмийн барабаныг хүлээн аваад байна. Одоогоор хяналтын угсаргааны ажил хийгдэж байгаа бөгөөд үүний дараа тээрэм солих ажлыг эхлүүлнэ.
Тус Засварын хэсэг нь 17 инженер техникийн ажилтан 134 ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж, үйлдвэрлэлийн найдвартай тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллахад шаардлагатай засварын ажлыг гүйцэтгэж байна. Тус хамт олон ХАБЭА-н чиглэлээр ноцтой эрсдэлийн шалгах хуудсыг 2015 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлэн ажиллажээ. Үүний үр дүнд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөрчилгүй хамт олон болж, амжилттай ажилласан байна. Тус хэсгийн бүтээлч хамт олон энэ онд техник тоног төхөөрөмжүүдийн шинэчлэлийн төлөвлөгөөнд тусгагдсан тээрмийн шинэчлэл болон засварын ажилд анхаарлаа хандуулан ажиллаж байна.