УИХ-ын дарга шаардлагыг хүлээж авахгүй гэдгээ дахин илэрхийлжээ
2019/01/10
Д.Сүхбаатарын талбайд жагсаал хийж байсан УИХ-ын гишүүд УИХ-ын даргатай уулзахаар орсон билээ. Тэд уулзалтын үр дүнгээ яг одоо мэдээлж байна.
УИХ-ын гишүүн Л.Болд "Таван гишүүн жагсаал зохион байгуулах зөвшөөрөл авахдаа маш том хариуцлага хүлээсэн. Тиймээс ч 50, 60 мянган хүн тайван замаар жагсаж байна.
Харин ордноос Аюурсайхан гишүүн рүү ярьсан. Ингээд бид итгэл тээгээд ордонд орж ирлээ. Гэтэл энд орж иртэл доромжлол үзүүллээ. УИХ-ын дарга 30 хуудас хийсэн ажлын тайлангаа өгч байна. Бид түүнийг нь хүлээж авсангүй. Бид үймээн самуунд уриалаагүй. Гэхдээ гадаа байгаа хүмүүс ямар хариу үйлдэл үзүүлэхийг бид мэдэхгүй. Бид өнөөдөр өөрсдийн төлөвлөгөөний дагуу суулт хийнэ" гэлээ.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "УИХ-ын дарга ажлаа өгөхгүй гэлээ. Тэрбээр өөрийн хийсэн ажлаа олон нийтэд танилцуулж өгөөч гэж байна. Бидний зүгээс олон нийтэд М.Энхболд даргын энд ярьсан зүйлийг хэлнэ. Үүний дараа бид гэрээ барьж өлсгөлөн зарлана. Гэхдээ бид үймээн самуун дэгдээж болохгүй. Жагсаалын зорилгыг өөрчлөх МАНАН-гийн гар хөл болсон хүмүүсийн зорилгыг биелүүлж болохгүй. М.Энхболд гэж хүн нийгмийн уур амьсгалыг мэдрэхгүй байна" гэв.
Д.Сүхбаатарын талбайд иргэдийн жагсаал үргэлжилж байна.
зочин · 2019/01/11
гурван хуудсыг 30 хуудас болгож хардаг хүмүүс 3000 хүнийг 30000 болгож харалгүй яах вэ, залуучуудын хараа харалган болоогүй л байлтай, бас аюурсайхан талбайд зүү орох зайгүй хшн цугларлаа гэж шаах шиг...түмэн харж сонсдоггүй гэж бодоод байна уу
zochin · 2019/01/10
Ajlaa hiideggui durakuud uursduu gishuuneesee tatgalzaad gudamjindaa jagsaldaa 40 deeremcheen
матн · 2019/01/10
төв цэнгэлдэх 15 мянган хүний багтаамжтай. тэгэхээр хэдэн хүн цугларсныг нүдэн багцаагаар гаргаж болно.
Зочин · 2019/01/10
ЖДҮ гийн мөнгийг буцааж төл улсын хохиролгүй болго гэсэн лоозонгууд байна лээшд танай ухна ишигийн эсрэг жагсаал биш юмуу
Зочин · 2019/01/10
СЭТГЭГДЭЛ БИЧЭЭД БАЙГАА ХУЛГАЙЧУУДЫН ГАР ХӨЛД ЮУ ГЭХ ЮМ БЭ ДЭЭ ХУЛГАЙ НЬ БАРИГДАХ ГЭЭД АМЬ НЬ ТАСРАХ ГЭЭД БАС ХУДЛАА САНАЛ БИЧИХТЭЙГЭЭ БНА ХОЁР ЗУУН МЯНГА БОЛОХОД ОЙРХОН БОЛЖЭЭ ИНГЭЖ Л ТА НАР АРД ТҮМНИЙГ ОЛОН ЖИЛ ХУУРСНЫ ЭЦЭС ИРЖ БАЙГАА НЬ ЭНЭ ДЭЭ
зочин · 2019/01/10
Ийм хүнийг тэнэг гэхгүй бол нүд нь сохорсон гэхээс .
зочин · 2019/01/10
Худлаа яриаад. 2000 орчим хүн байна ийшдээ
Зочин · 2019/01/10
худлаа шаагаад 1000 д л хүн байна лээшд хурдан тараасай харих юмсан л гэцгээж байна лээ