МУГЖ дуучин С.Жавхлан өөрийн төрсөн өдрөөрөө “Монголд мэндэлсэн өдөр мину” бие даасан тоглолтоо хийх болсноо өөрийн фэнүүдэдээ дуулгасан. Түүний тоглолт энэ сарын 21, 23, 24-ны өдрүүдэд Бөхийн өргөөнд 19.00 цагт болохоор товоо зарласан юм. Уг тоглолтодоо өөрийн шилдэг 25-30 дуугаа толилуулах бөгөөд “Шуранхай” хамтлаг оролцоно.

Тоглолтын тасалбар 9999 төгрөг бөгөөд хариулт нэг төгрөгийг дуучны гарын үсэгтэйгээр, Монгол Улсын мөнгөн тэмдэгт нэг төгрөгийн үнэ цэнийг харуулахаар буцаан олгохоор болжээ.

Дуучин маань энэ сарын 21-ны өдрийн тоглолтын бүх орлогыг бяцхан охинд хандивлахаар болсон. Тодруулбал, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт нуур багт өнгөрсөн сарын 23-нд нэг айлын хоёр бяцхан охин осгосон харамсалтай хэрэг гарсан. Одоогоор гурван настай охины биеийн байдал нь хүндхэн байгаа юм. Тиймээс С.Жавхлан Монгол хүний нэгэндээ сэтгэлийн дэм хайрладаг сайхан зангаар бяцхан охинд туслахаар шийдсэн билээ.

Уншигч та бүхэндээ МУГЖ С.Жавхлан "Монголд төрсөн өдөр мину" нэвтрүүлгийг толиулуулья.

p>

Д.Ана