Их Британийн Кэмбрижийн их сургуулийн эрдэмтэд хүний анхаарлаа төвлөрүүлэх чадварыг  сайжруулдаг программ бүтээсэн байна. Хүний мэдрэл, зан төлвийг судалдаг эрдэмтэд залуучууд хүний анхаарлыг сарниулдаг олон зүйлд татагддаг болсон гэжээ.

Тухайлбал,цахилгаан төхөөрөмжийн түгээмэл хэрэглээ нь  хэрэглэгчийг өөрт нь ирсэн цахилгаан шуудан, цахим сүлжээний янз бүрийн хаягнаас ирсэн захианд хариуг нь хурдан өгөхийг шаардахаас гадна  анхаарлаа бусад зүйлд хандуулахад хүргэдэг аж. Түүнээс гадна байнга тогтмол мэдээллийн урсгалыг хүлээн авахын хажуугаар гэрийн  даалгавраа хийх шаардлагатай нөхцөл байдал  тэдний анхаарлыг сарнихад хүргэдэг нь залуучуудад сөргөөр нөлөөлдөг гэнэ. Мөн нойр дутуу байх нь энэ тал дээр хүндрэл учруулдаг нэмэлт хүчин зүйл юм байна. Тиймээс эрдэмтэд хүмүүст  тархи, оюун ухаанаа хөгжүүлэх боломжтой гар утсанд суулгадаг тоглоомыг  захиалан хийлгэжээ. Харин энэ технологийг туршиж үзэхийн тулд  75 хүнийг гурван бүлэгт хуваасан байна. Ингэснээр эрдэмтэд эхний багийн гишүүдийг  сарын хугацаанд нэг цагийн турш шинэ тоглоомоор тоглох,II багийн гишүүд анхаарал шаардсан өөр тоглоомоор тоглох, сүүлийн багийн гишүүдийг ямар ч тоглоом  тоглохгүй байхаар туршжээ. Оролцогчид II үед олон тоо цээжлэх, таних сорилыг анхаарлаа төвлөрүүлснээр давах ёстой болсон байна. Сорилын дүнгээр “Decoder” шинэ тоглоомын хэрэглэгчид шалгалтын дасгалыг сайн хийж гүйцэтгэжээ. Мөн өөр бусад зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх чадвараа төвлөрүүлж чадаж байгаа эсэхийг нь шалгасан сорилыг амжилттай давсан  аж. Үүний үр дүнд программыг хэрэгжүүлэгч эрдэмтэд тэдний апплейкшнийг зах зээлд гарахад тусалсан “Кэмбриж Энтерпрайз” байгууллагын гэрчилгээг хүлээн авсан байна.

 

Х.Оюунболд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин