Нөхөр болох хүнтэйгээ нэг асуудал дээр зөрөлдөөд хэрүүл болов оо. Бэр гуйсан , нэг гэрт ороогүй, нөхөр манайд амьдардаг, бусад бүх л зүйл нь тус тусдаа л байдаг.

Санхүү мөнгө цаас гадуур дотуур орж гарах асуудал гээд л яг л ганц биеэрээ байдаг үе шигээ л явж байдаг (нөхөр болох хүн)  Энэ сардаа багтаад нэг гэртээ орж хамт амьдарч эхлэнэ гээд эцэг эхтэйгээ хашаа байшин зээлээр авч байгаа юм байна лээ. Тэгээд түүндээ засвар хийх шаардлагатай халаалт пийшин хана тааз гээд л дотор засал хийх юм ихтэй гээд ах дүүтэйгээ хамтраад засвараа хийж байгаа юм.

Надад бол үнэндээ тэр байшиндаа яаж ямар засвар хийх гэж байгааг хэлж яриа ч үгүй. Гэтэл өнөөдөр би асуулаа л даа танайх ямар ямар юм яаж хийх гэж байгаа юм бэ, надад хэлж яридаггүй юм уу гээд нөхөр болох залуугаас асуулаа. Гэтэл надад тусалж юм хийлцэхгүй байж дуугай бай л даа юу ярих гээд байгаа юм гэнэ. 

(2 өдрийн өмнө намайг ирж энэ авах байшингийн таазыг угаая гэсэн. би уурлаад чи эхнэр авах гэж байгаа биз дээ, юмаа өөрөө хийх ёстой ш дээ гээд уурласан ч очиж таазыг нь угаасан) би хувьдаа тэднийд очиж юм хийлцэх алба үгүй л гэж бодоод байна л даа нөхөр болохоор ирж юм хум цэвэрлэж хоол унд хийж өгч засварын ажилд тусалсангүй гэх юм яах ёстой юм бээ.