Өнгөрсөн шөнө ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, Монгол улсын СТА Б.Амархүү өөрийн эзэмшлийн автомашин дотроо хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэж байх үедээ үйлдэл дээрээ ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад баригджээ.

Тэрбээр нэгэн зочид буудлын гадаах зогсоол дээр өөрийн улаан өнгийн бенз автомашиндаа ийнхүү хар тамхийг хэрэглэж байсан аж. Түүний автомашин болон гэрт нь нэгжлэг хийхэд хар тамхи илэрсэн гэв. Ийнхүү Хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь үйлдэл дээрээ баригдаж нотлогдсон тул түүнийг шууд цагдан хорьжээ. Одоогийн байдлаар түүнээс байцаалт авч байгаа юм. Дуучин залууг хар тамхи хэрэглэж байх үед нь эхнэрийг нь хамт байсан гэх мэдээлэл цацагдсан ч эх сурвалжийн хэлж буйгаар тухайн үед хамт байгаагүй гэв.