Надад ийм найз хэрэгтэй болов уу, үгүй болов уу, хариулаад өгөөч
2019/10/01
Сайн байцгаана уу? Би бага байхаасаа л найзалсан нэг найзтай хүн л дээ бид 2 бие биенийхээ бүх нууцыг мэддэг гэтэл миний нууцыг найз залуудаа бүгдийг нь ярьчихсан намайг муулсан байсан
За энэ явдлыг мартлаа би ч найз залуутай боллоо, тэгээд машин аваад удаагүй байхад хүргээд өг гэхээр нь чадахгүй ээ өөр тийшээ явах ажилтай гэтэл өөдөөс уурлаад л зайл энээ тэрээ гэсэн тэр үедээ маш их уурлаад гомдоод хэсэг харьцаагүй, мэдээж миний буруу бас байгаа би тэрийгээ хүлээн зөвшөөрөөд уучлалт гуйсан удалгүй эвлэрсэн. Тэгтэл заримдаа нөхөр бид 2 хэрэлдэхээр манай нөхрийг надаас илүү мэддэг юм шиг аашлаад л чамд танай нөхрөөс илүү сайн хүн олдохгүй, танай нөхөр ёстой сайн залуу юмаа энээ тэрээ гээд байх юм. Гэрт ирэхээрээ нөхөр чинь хэзээ ирэх юм, ажилтай байгаа гэхээр өө тиймүү гээд л эхэндээ юм бодохгүй гэртээ хонуулаад л байдаг байлаа.
Сүүлдээ нөхрийг маань асуугаад л байдаг болсон муу муухай юм бодохгүй ч гэлээ би нөхрөө харамлаад л эвгүй сэтгэгдэл төрөөд байхаар нь гэртээ хэсэг авчрахгүй гэж шийдлээ (учир нь би удахгүй төрнө) жирэмсэн учраас төрөөд төрснийхөө дараа л гэртээ авчирна гэж бодоод тэрийгээ ч хэллээ хэсэгтээ авчрахгүй ээ гээд. Тэгсэн өөдөөс бас уурлах тийшээ хандаж байнаа, ер нь тэгээд би гэртээ авчрах дургүй байгаа нь гэрт ирээд хамт юм хийлцээд өгөхгүй идэж уучихаад зүгээр л суугаад байна, нөхөр гэрээ цэвэрлээд (амьхандаа намайг ядраахгүй гээд) байгааг харсаар байж л ядаж л өөрийнхөө идсэн уусан аягийг хураачихгүй байгаад л байна. Надад бас эвгүй санагдаад нөхрийнхөө өмнөөс уур хүрсэн намайг хүндлэхгүй байгаагийн илрэл биздээ?? Хааяаа ирдэг байсан бол би зочин шигээ л хүлээж авна. Гэтэл 7 хоногтоо дор хаяж 2 удаа ирдэг байж тийм муухай сэтгэлгүй байж болох уу? Одоо бодохоор уур хүрээд гомдоод байх юмөө яавал дээр вэ?
Зочин · 2019/10/08
Нөхрөө алдъя гэвэл найз гээд л гүйгээд бай даа. Хүнд хувийн нууц, хувийн орон зай гэж юм заавал байх ёстой! Найз гээд хамаг байгаагаа тоочоод байвал, тэгээд нөхрийнхөө тухай яриад ил далд сурталчлаад байвал хүний барьцаанд орно, нөхрөө алдана даа. Хэрэв энэ бичсэн бол тэнэг хүн ч ойлгохоор л байна шүү дээ!!!!
Зочин · 2019/10/02
Нөхөртэй чинь нууцаар явалдаад байгаам биш үү.
Шууд сал · 2019/10/02
Багийн найз гэдэг чинь бага байхдаа л сайхан байдаг болохоос чам шиг нөхөртэй хүүхэд гаргах гэж байж хамаг юм аа ярьж явдаг тэнэг юм гэж байдаг юм уу? Нөхөртөө л хамаг юм аа ярьдаг юм байгаа биз. Ер нь бол аливаа хүнд нууц гэж юм байх ёстой байдаг юм. Тухайн хүний хувийн нууц. Шууд сал мангар юм уу? хаашаа юм чи. Найзлахад зах хязгаар, хэмжээ хязгаар гэж байдаг юм шүү.
hol bai · 2019/10/02
yag iim hogiin naiz nar chini daraa ni nuhurtei chini zuuraldsan bdag iym shuu egch ni amidral deeree uuriin bieer yzsen bolohoor helj bn chinii amidrald naad hun chini gai bolno tiim bolohoor shuud huuguud yavuul uurlana l biz hamaa bhgui
Зочин · 2019/10/02
Нэг их харьцаад байх шаардлагагүй найз байна даа. Ямар аав ээж нь үү. Хол бай. Гай болно.
Зочин · 2019/10/01
хал палгүй хол байцгаа
Зочин · 2019/10/01
Хамгийн сайн найз хамгийн адгийн дайсан бдг юм.