Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Доржийн Одбаярыг бэлгийн дарамт учруулсан хэргээр баривчилжээ. Улмаар түүнийг   дипломат ажилтны халдашгүй эрхийнх нь хүрээнд cуллажээ.

Инчоны олон улсын онгоцны буудлын цагдаагийн хэсгээс Доржийн Одбаярыг олон нийтийн газарт бэлгийн дарамт учруулсан хэргээр баривчилсан гэдгийг мэдэгдсэн юм.

Бэлгийн дарамт учруулсан гэх энэ үйлдэл 2019.10.31-ны оройн 20 цагт Улаанбаатараас Инчон руу нислэг үйлдэх үед болсон  бөгөөд тэрбээр 20 орчим насны бүсгүйн өгзөгт хүрсэн байна.  Улмаар түүнийг Инчонд газардахад нь саатуулсан бөгөөд Венийн хэлэлцээрийн дагуу түр сулласан ч цагдаагаас удахгүй дахин хэрэгт татаж байцаах юм байна.

Тэрбээр өчигдөр 17.00 цагт Улаанбаатар- Сөүл чиглэлийн нислэгээр Индонез улсад болох Олон улсын Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор Солонгосоор дамжин зорчиж явахдаа энэ хэрэгт холбогдсон гэдгийг баттай эх сурвалж мэдээллээ.

Сануулахад, Венийн хэлэлцээр нь 1961 оны дөрөвдүгээр сарын 18-нд Австрийн Венад хийгдсэн хэлэлцээр ба гадаад харилцааны ажилтан нь эрүү болон иргэний, захиргааны шүүхийн мэдүүлэг, гэрчлэлээс чөлөөлөгдөх зохицуулалттай юм байна.

Эх сурвалж:

https://news.chosun.com/site/data/html_dir/2019/11/01/2019110101068.html?fbclid=IwAR0fLUy4_HJVhx_PabtVSKIKJBt00l3zezSFwMHSlN1tR0UpUYeh2lePffM