УИХ-ын гишүүн асан Г.Батхүү 2019.05:27-ны өдөр Төрийн ордонд зуурдаар нас барсан хэрэг гарсан. Талийгаачтай хамгийн сүүлд таарсан гэх Н.Номтойбаяр гишүүнийг гурван удаа гэрчийн мэдүүлэг өгөхдөө худлаа өгсөн гэж үзэн, яллагдагчаар татаад байгаа. Харин яллагдагчаар татаад байгааг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж.

Хэрэг гарсны дараахан  Н.Номтойбаяр гишүүн “Надтай уулзахдаа сэтгэл санаа нь тайван тогтвортой байсан ч нүүрнийх нь судас нь бага зэрэг улайлттай байсан. Ах нь эмчилгээ хийлгэж байгаа гэж хэлж байсан юм. Миний өрөөнөөс гарахдаа “Ахыг нь хүн хүлээж байна” гээд яараад гарсан. Миний ѳрѳѳнд уулзалт болсон. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Ѳдрийн хоолон дээр жаахан архи задалсан нь үнэн. Намайг У.Хүрэлсүх сайдтай тэр ѳдѳр муудалцсан гэж мэдээлж байгаа. Ер нь маргаан гарч л байдаг шүү дээ” гэж мэдээлж байв.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 2019оны 05-р сарын 19, 30, 2019 оны 6-р сарын 18-ы өдрүүдэд гэрчийн мэдүүлэг тус тус өгсөн. Тухайн үед Н.Номтойбаяр

Талийгаач хундгалж өгсөн архийг уусан. Илэрхий мэдэгдсэн үйлдэл гаргаагүй
... талийгаач уугаагүй юм шиг байсан гэх зэргээр мэдүүлжээ.
Харин мэдүүлгүүд нь зөрүүтэй байсан болохоор яллагдагчаар татсан аж. Тэгвэл энэ талаар Н.Номтойбаяр: Тухайн үед талийгаач уугаагүй юм шиг байсан. Надад драгер үлээлгэх, амыг нь үнэртэх боломж байгаагүй учраас тухайн үед өөрт бодитоор анзаарагдсанаа л мэдүүлсэн. Талийгаач миний өрөөнд архи хэрэглээгүй. Иймд, намайг яллагдагчаар татсан нь хууль бус бөгөөд үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэрэг бүртгэлийн хэргийг хаах саналаа Нийслэлийн прокурорын газарт өгөхийг хүсэж байна”  гэх хүсэлтийг Мөрдөн байцаах албаны дарга цагдаагийн хурандаа Д.Отгонжаргалд гаргасан байна.

Ямартай ч хүсэлтийн хариуг хуульд заасан хугацаанд өгнө. Харин прокурорын байгууллагаас түүний хэргийг шүүхэд шилжүүлэх үү, хэрэгсэхгүй болгох уу гэлгийг шийдэх болно. Хэрвээ шүүхэд хэргийг шилжүүлэх юм бол Н.Номтойбаярын гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоох юм.

Талийгаач Г.Батхүү агсанд хийсэн задлан шинжилгээгээр ходоодны шингэнд 5.5 помилли спирт илэрсэн байна. Түүний үхлийн шалтгаан нь  тархины цус харвалт гэдгийг ШШҮХ-ээс тогтоосон аж.

Хэрвээ Н.Номтойбаяр гишүүнийг худал мэдүүлсэн хэргээр яллах юм бол Эрүүгийн хуульд дараах байдлаар тусгасан байна.

Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл.Худал мэдүүлэх

1.Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар бид эргэж мэдээлэх болно.