Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт хивс” ХХК-ийн ноос боловсруулах хэсэгт үйлдвэрлэлийн осол гарч, 20 настай залуу өртөж хүнд гэмтжээ. Осол энэ сарын 9-ний 10.30 цагийн үед гарсан бөгөөд ноос боловсруулах, сэгсрэх машин баригчаар ажилладаг Б ажлаа хийж байхдаа ийнхүү осолд өртсөнийг орон нутгийн эрүүл мэндийн болон хууль сахиулах байгууллагын эх сурвалжууд мэдээллээ. Өдгөө тэрбээр Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд эмчлүүлж буй гэнэ.