Сайн байна уу Би одоо 28 настай өнөөдөрийг хүртэл найз залуу гэхүү нөхөр гэхүү тийм нэг харилцаатай байсан. Манай найз залуу надаас 4 ах бид хоёр хамт нэг дор ажиллаж байгаад танилцаж байсан юм.

Хөдөө уурхайд. 2019.03 сард фэйсбүүкээр ккк. Зөвхөн чатаар л харьцдаг. Нэг дор ажилладаг хэрнээ уулздаггүй байсан юм. Гэхдээ ажил дээр байхдаа бүх юмаа чатаар л бичдэг. Амралтаараа хотод ирэхээрээ уулздаг, танилцаж байсан үе хамт байсан мөчүүд үнэхээр сайхан. 
Бид хоёрын дунд үйл явдал аймар хурдан өнгөрсөн, 3 сард танилцаж байсан 2 хүн 8 сард хоёр талын аав ээжтэйгээ танилцаад авсан. Хоёр талын аав ээжүүд зүгээр миний хүү, миний охин гээд л айлын ганц хүү манай ээж ч хайрд минь их сайн. Ажил амрах үеэр хоёр гэрийн хооронд л байдаг байсан. Ажил өвөл болж би амарч, манай найз залуу ажлаасаа бүүр гарчихсан ажилгүй болчихсон яг л энэ үеэс бага багаар муудалцаж эхэлсэн. Ажилгүй болчихлоо цалингийн зээл аваад наймаа хийе, бүүр сүүлдээ түргэн хоолны газар ажилуулъя ч гэж үзсэн. зүгээр л үгүй болохгүй бүтэхгүй гээд л хөдөлж өгөхгүй муудчихдаг.

Найз залуу хотод байхгүй хөдөө л байна гэдэг. Хөдөө юу ч хийх билээ, За тэгээд үл ойлголцол болоод муудалцаад хөдөө гэртээ ирэхээр хэд хоноод араас хүрээд ирнэ, ингэж явсаар өдийг хүрсэн. Би нэг өдөр анх хоёр талд байгаад байхаар муудаад байна байр түрээслээд эсвэл гэр оруулж ирээд хамт амьдаръя гэхэд би галын хүүхэд гэрээсээ ходохгүй гэхэд аан заза гээд л өнгөрсөн,  дахиж хэзээ ч хамт амьдарья гэж хэлээгүй. Бид 2 одоо бараг жил болох гэж байна кино театрт кино үзэж, гадуур хамт удаан алхаж ч үзээгүй, кино үзье гадуур хамт алхая гэхээр зав байгаадаа кино татаж аваад утсаараа үзье, алхаж үзээгүй такси бариад харъя гээд өнгөрдөг.

Энэ бол нээх асуудал биш, Болно бүтнэ яараад яадгын гэж бодно тэгээд л гэрийхэнтэй нь дасаагүй байхад шөнөжин утсаа унтраагаад яваад өгнө, хаачсан нь мэдэгдэхгүй алга болчихоно хэд хэдэн удаа асуухаар найзуудтайгаа уулзаад гэнэ.
Намайг хөдөө явна эсвэл сайн найзтайгаа уулзаад ирье гэхээр уурладаг байнга хажуудаа байлгах гээд л би ч эхэндээ үгэнд нь ороод за уулзахаа болъё хөдөө явахгүй гэдэг.
Өөрийх нь найзууд нь нээх сонин хүмүүс их муугаар нөлөөлдөг намайг их үл тооно, хүн байна ч тоохгүй өөрт нь хэлэхээр найзуудаа өмөөрөөд сүйд болно. Яагаад ч юм 2лаа ажилгүй болчихсон чинь манай хүний надад хандаж байгаа хандлага шал өөр болчихсон, өө хайгаад ч байгаа юм шиг намайг бүүр 72 цагийн эм уу, жирэмсэн болчуул авахуул, хоёулаа амьдралаа босгож байж хүүхэдтэй болно гэдэг хэд хэдэн удаа хэлсэн энэ үг нь надад маш том цохилт болдог.

Өөрөө бол юу хэлсэнээ ч мэддэгүй дуугаа хураагаад суучихаар ааштай гэнэ хэцүү. Уурлана би чинь байнга инээгээд явна гэж байхгүй тэгээд өөрөө эхлүүлчихээд л чи буруутай чи намайг ийм болгосон гэнэ, ярилцаж ойлголцъё гэхээр чиний буруу ярьж яадгын гээд л өнгөрдөг. Үнэндээ намайг сонсохгүй өөрийхөөрөө зүтгээд хүний үг сонсохгүй байхаар нь дуугай байж байгаад миний хэлжхийг сонсож бай гээд хэлэхээр чи ааштай ууртай гэнэ дуугаа хураагаад суучихаар уурлалаа аашны тулмаараа хэлүүлнэ.
Үнэндээ одоог болтол яаж харьцахаа мэдэхгүй аашийг нь олоход хэцүү.

Одоо бүүр надаар уучлалт гуйлгуулж намайг араас нь гүйх ёстой гэсэн бодолтой болчихсон, хөөе ирэх юм уу, хурдан ир ээж аав чамайг асуугаад байна гэхээр би тэнэгтээ гүйгээл очино, очихоор бүүр нэг үл тоочихсон энэ ингэж л байдгийн гэсэн тоохгүй, намайг бол хүн гэж харж байгаамуу, хөөрхий ээж аав нь л юм яриад л байна, манай хүн утсаа оролдоол хэвтээд л аймар эвгүй мэдрэмж. Нэг удаа ээжтэй нь ажил дээр нь байхад ирж авахдаа найз нь бүүр далчигнаж өгсөн, урд нь үерхдэг охиныг яриад л найзыгаа ямар азтай нь миний найзтай суух бол гэж ярьж байхад нь хадам ээж нь эхнэр нь сууж байхад юу яриад байна гэж байхад хүртэл нөгөөхөө яахын гэж асууж манай хүн байж л байг илүүдэх биш би бүүр шок .
Ийм юм сонссон хүн уурлахгүй байхгүй, найз залуугаасаа асуухад юу ч хариулахгүй, заза хэрүүл хийлээ гэснээ утсаа оролдоол суучихна. Орой утсанд нь нэг эмэгтэй хүнээс чат ирсэн байхаар нь асуухад чамд хамаагүй чи ч гэсэн чаталдаг өөр хүнтэй бол гэж аав ээжийнхээ дэргэд хэлж байгаа хүн яг ямар хүн бэ. Би дэндүү хайртай болхоор хэлсэн үг үйлдлийг нь мартаад уучлаад л байна.

Тэгээд уулзахгүй ингээд болъё, салъя гэж хэлнэ, уучлаарай ч байхгүй, юу байна гэр орондоо ирдэггүй юм уу гээд л залгана. Аав ээжээрээ далимдуулна, үнэндээ айлын ганц хүү болохоор дураараа зоргоороо байдгййн байна лээ. Хөдөө мэргэжлээрээ ажилд орох болсоноо хэлэхэд эгч нь хамт байхгүй болохоор та 2 муудалцаад байна хот руу ир, дүүгийн муу зүг нь чиний байгаа газар нь гэдэг, би бүх юмаа орхиод тэр хүнд найдаад очихоор тэр хүн намайг доромжлоод үл тоогоод байвал яана гэхээс айдаг болчихсон. Тэр хүнээс халамж хайр мэдрэхээ байгаад удаж байна, би олон юм хүсээгүй, үнэтэй цүнх ийм тийм юм авж өг гэж шаналгадаггүй зүгээр хайр халамж л хүссэн тэрийг өнөөдөр хэлсэн чинь над руу буруугаа чихлээ, ер нь чам шиг хүнийг халамжилж яадгийн гэсэн үгийг сонсоо л шууд л уйлчихсан.
Би хайрлахаар шийдсэн бол алдаа дутагдалтай нь хайрлачихаад дараа нь алдааг ойлгуулж засчихаж болдог гэж бодсон тэгсэн манай хүн өндөг шиг л өөгүй байх ёстой ээж шигээ, эгч шигээ байхыг шаардаа л зөрүүд бух шиг хүн .
Одоо энэ хүнтэй цаашид байх уу үгүй юу гээд бодон 2 сууна.
Сайхан ярилцаад асуудлаа шийддэг бол .... даанч хүнтэй ярилцахгүй уурлаад байдгийн, хүлээд ч хамаагүй урдаа суулгаад ярилцаад болохгүй бол эргэж харахгүйгээр салахаар шийдсэн