Топ модель Х.Бадамгэрэл цахим хуудсаа идэвхтэй хөтөлдөг олны танилуудын нэг. Тэрбээр өөрийнхөө биеийг гэрэлтсэн хувцастай зургаа тун ховорхон оруулдаг. Тэгвэл энэ удаад топ "Жаахан охин байхаасаа л болохгүйг хийдэггүй, Дүрмийн биш л бол зөрчдөггүй дагадаг хүн чинь би л дэ. Энэ нь олон сайн амжилт авчирсан ч 2 талтайг мөрөөдлийнхөө сургалтын мундаг багшийнхаа зөвлөгөөгөөр алдаа оноо хийх эрхтэй бусадтай л адил хүн гэдгээ ойлгож өмнө нь ямар уйтгартай байснаа хүлээн зөвшөөрсөн юм аа. (Ёстой) гэсэн үгээр өөрийгөө хайрцаглаад сэтгэхдээ хүртэл хэт баригдмал байжээ. Статусаасаа болоод ч тэр үү зарчимч гэр бүлд өссөн болохоор ч тэр үү дэггүйтэж түүндээ өөрийгөө шоолж яг өөрийнхөөрөө байхаас болгоомжилж залуу насаа хэтэрхий даруу өнгөрүүлсэн байгаа байна лээ. 3-ын тоо руу шилжсэн өдрөөс эхлээд өөртөө дүгнэлт хийгээд өнөөдрөөс аюулгүй бөгөөд буруу үлгэргүйгээр өөрийнхөө ёстойнуудыг өөрчлөхөөр шийдмой. Бусдыг намайг илүү дутуу харж шүүх огт алдаа гаргах эрхгүй юм шиг харьцаж хэтэрхий их үүрэг хариуцлага оноосныг тэдний юу гэх бол гэдэгт одооноос санаа зовохгүй шаал тоохгүй байж өөрийнхөө баригдмал дүрмүүдийг зөрчихөөр болсондоо ихэд баярлан хөөрч байна.За тэгээд өөрийнхөөрөө яг байгааг минь авч өгсөн" хэмээн өөрийгөө тодорхойлж дараах гэрэл зургийг дэлгэсэн юм.