Синдерелла гоо сайхны эмнэлэг нь үүсгэн байгуулагдаад багагүй хугацааг үджээ. Монгол улсдаа хамгийн туршлагатайд тооцогддог энэхүү эмнэлгээр олны хайр хүндлэлийг хүлээсэн жүжигчид болон гоо сайхандаа анхаардаг бүсгүйчүүд, залуус үйлчлүүлдэг билээ.

Тус эмнэлэг энэ жил нийгмийн хариуцлага руу чиглэсэн томоохон ажлуудын нэг болох “Cinderella Beauty” реалити шоуг зохион байгуулж гоо сайхны мэс засал болон мэсийн бус эмчилгээ  хийлгэх шаардлага, хэрэгцээтэй арав гаруй бүсгүйг сонгон шалгаруулж хамруулсан аж. Энэ талаар Синдерелла гоо сайхны эмнэлгийн үүсгэн байгуулагч Б.Уянгатай ярилцлаа.

-Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд “Cinderella Beauty” реалити шоу зохион байгуулсан гэж сонслоо. Шоуны гол зорилго юу вэ?

-Бид олон сайхан зорилго, зорилт тавин ажиллаж байна. Ойрын зорилго маань Монголчуудаа хүсэл мөрөөдлөө эх орондоо бий болгоосой гэж хүсэж байгаа юм. Чадварлаг эмч нар дэлхийн жишигт нийцсэн гоо сайхны хагалгааг амжилттай хийж байгааг харуулахыг уг шоугаараа зорьсон. Мөн үйлчлүүлэгч нарын итгэл хамгийн чухал. Тэдэнд итгэл, үнэн бодит үйлчлүүлэгчдийн үр дүнг харуулахыг хичээсэн.

Синдерелла клиник байгуулагдсан цагаасаа эхэлж нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон ажлыг хийж ирсэн. Жил бүр заавал ямар нэгэн сайн үйлсийн ажил зохион байгуулж хийдэг л дээ. Тэрийгээ бид тийм ажил хийлээ гэж сурталчлаад байдаггүй. Харин энэ жилийн хувьд бидний зорилго энгийн нэгэн үйлчлүүлэгчдээ эсвэл гэртээ сууж байгаа ээж нарын төлөөлөлд, амьдралын төлөө зүтгэж байгаа ч өөртөө хөрөнгө оруулалт хийхэд хараахан боломж нь бүрдэхгүй байгаа эгэл жирийн бүсгүйчүүдэд насны гоёлыг нь урлаж өгөхийг хүссэн юм. Бид хүнд тусалснаараа сайхан мэдрэмжийг мэдэрдэг. Түүнээсээ маш их урам зоригийг авдаг учраас цаашид ч олон сайхан үйл ажиллагаа зохион байгуулах болно.  

-Таван жилийн хугацаанд олон үйлчлүүлэгчтэй болсон байх. Нууц биш бол шоуны зардлын талаар дэлгэж болох уу?

Өнгөрсөн таван жилийн хугацаанд манай эмнэлгээр 145 гаруй мянган үйлчлүүлэгч үйлчлүүлсэн байна. Үйлчлүүлж амжаагүй хэрнээ бидний ажлыг үргэлж дэмждэг, урмын үгсээрээ мялаасан хайр татам олон хүмүүс бий. Бид бүхэн  таван жилийнхээ ойн хүрээнд 9 бүсгүйг сонгон авсан. Тэдгээр бүсгүйчүүдэд гоо сайхны мэс засал болон мэсийн бус эмчилгээ хийж бэлэг барьж байгаа юм. Энэ бэлгээ Cinderella Beauty реалити шоугаар зохион байгуулсан. Их сонин түүхтэй. Анх эхлээд зөвхөн нэг л хүнд 30 сая төгрөгийн үнэтэй мэс засал хийх төсөл эхлүүлсэн. Гэтэл маш олон хүмүүс манай байгууллагад хандаж гоо сайхны өөрчлөлт хийлгэх хүсэлтээ ирүүлсэн. Энэ хүсэлтийн дагуу олон хүмүүсийг хамруулах хэрэгтэй юм байна гэдэг үүднээс  ч тэр хүмүүсийнхээ саналыг хүндэтгэж үзээд нийт 9 эмэгтэйд бид өөрсдийн зардлаар өөрчлөлтийг хийж, амжилттай зохион байгуулж дууссан.

-Нэг хүний төсөл 30 сая гэж ярилаа.  Тэгэхээр шоунд оролцсон бүх хүмүүсийн өөрчлөлтийг үнэ төлбөргүй хийсэн гэсэн үг үү?

-Анх бол 30 сая гэж төлөвлөж байсан. Гэвч нэвтрүүлгийн явцад оролцогч нарт маань нэмэлт эмчилгээ шаардагдсан учраас бид нэгэнт эхлүүлсэн ажлаа чанарын өндөр төвшинд хийж гүйцэтгэхийг хүсэж 50 гаруй сая төгрөгний өртөгтэйгөөр амжилттай дуусгасан байгаа. Өндөр дүн гарсан ч шоуны бүх зардлыг Синдерелла клиник 100 хувь санхүүжүүлсэн. Оролцогч нараас төлбөр аваагүй. Сонгон шалгаруулалтад нийтдээ 2000 гаруй эмэгтэйчүүд оролцсон. Тэд бүгд өөртөө тулгамдаж байгаа асуудлаа шийдэж өөрийгөө өөрчлөхийг хүссэн.

Тэдний дундаас нэн түрүүнд өөрчлөлт хийх  шаардлагатай байсан 28-55 насны 9 эмэгтэйг сонгон авч оролцуулсан. Тухайлбал, олон төрөлтийн дараа өөрөөрөө турсан ч хэвлийн арьс маш их асуудалтай болсон эмэгтэйд өөрчлөлтийг хийсэн. Энэ шоу маань Тун удахгүй олон телевизээр үзэгчдийн хүртээл болно. Одоогоор манай эмнэлгийн албан ёсны цахим хуудсаар цацагдаж эхэлсэн байгаа. Монголд анх удаа хийгдэж байгаа хэдий ч ердөө сэтгэл хөөрлөөр шийдэж төлөвлөөгүй. Бид нийгэмд тулгамдаж буй олон асуудлуудын нэг болжээ гэж харж байна. Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлээд ийм ажлыг хийж хэрэгжүүлэх юмсан гэсэн хүсэлдээ автаж явсан учраас өнөөдөр биелэлээ олж ажил хэрэг болгосондоо сэтгэл маш их ханамжтай байгаа. Зураг авалтын ажил маань өнгөрсөн жилийн наймдугаар сараас эхэлсэн.

-Өндөр өртөгтэй хагалгааг үнэ төлбөргүйгээр өөртөө хийлгэнэ гэдэг аз тохиосон явдал байна л даа. Танай хамт олныг өөрт нь өөрчлөлтийг хийхээр болсныг сонсоод тухайн оролцогч яаж хүлээж авсан бэ?

-Шоунд сонгогдон оролцсон есөн эмэгтэй маань бүгд өөр өөр орчинд байдаг бүсгүйчүүд. Тэд нартаа сонгон шалгаруулалтад тэнцсэн гэдгийг нь утсаар холбогдож хэлэхэд бүгд итгэхгүй байсан. “Ямар гоё юм бэ, яагаад намайг сонгосон” гэж асуугаад итгэж өгөхгүй, уйлсан. Тэгээд уулзаад яагаад итгэхгүй байсныг нь асуухад гэр бүлийнхэн нь “чи зургаа явуулаад үз. Гэхдээ чамайг сонгогдохгүй байх гэж хэлж байсан байна лээ”. Яагаад гэхээр өндөр өртгөөр хийдэг мэс заслыг юу гэж чамд үнэгүй хийж өгөх вэ дээ. Хэдийнээ өөр хүн сонгогдчихсон байх. Эсвэл танил талаараа өөр орсон ч байж магадгүй юм гэж хэлж байсан. Би өөрөө сонгогдсон гэдэгт үнэхээр одоо л итгэж байна” гэж хэлж байсан. Бид оролцогч нараа танилын хүрээнээсээ болон хэн нэгний гуйлтаар сонгоогүй. Шударга шалгуураар энэ хүмүүсийг сонгож оруулсандаа баяртай байна.

-Шалгарсан бүсгүйчүүддээ ямар шаардлага тавив?

-Оролцож буй бүсгүйтэйгээ гэрээ хийсэн. Энэхүү гэрээнд ямар нэгэн байдлаар Синдерелла клиниктэй холбоотой болоод өөр хүнээр яриулж шоунд тэнцсэн байх юм бол хуулийн хариуцлага хүлээнэ. Мөн сонгон шалгаруулалтын журмаараа яваагүй шууд орж ирсэн байвал хуулийн хариуцлага хүлээнэ гэдэг заалтуудыг гэрээндээ тусгаж гэрээгээ байгуулсан.

-Одоогоор шоу нь фэйсбүүк орчинд цацагдаж байгаа юм байна. Телевизээр хэзээ олны хүртээл болох вэ?

-Нэвтрүүлэг маань цацагдахаас өмнө зарим телевизээс хамтран ажиллах санал тавьсан. Одоогоор бид аль телевизтэй нь хамтран ажиллахаа эцсийн байдлаар шийдээгүй байна.

-Миний мэдэхээр Монголд энэ төрлийн шоу өмнө нь болж байгаагүй. Танай эмнэлэг анхдагч болж байна уу?

Тийм ээ. Манайх анх удаа зохион байгууллаа. Олон бүсгүйчүүдийн төлөөлөл болсон 9 бүсгүйдээ амьдралд хэзээ ч мартагдахааргүй, насны гоёог урлаж өгсөндөө бид бүхэн туйлын баяртай байна. Манай эмнэлгээр үйлчлүүлдэг болон үйлчлүүлэхийг хүсдэг, биднийг дэмждэг бүх хүмүүстээ зориулсан сэтгэлийн бэлэг маань таалагдаж байгаа гэдэгт найдаж байна. Энэ дашрамд хэлэхэд нэвтрүүлэг маань 7 хоног бүрийн лхагва гаригт манай эмнэлгийн албан ёсны хуудас Синдерелла клиник /Cinderella beauty clinic/-р гарч байгаа гэдгийг дуулгая, Та бүхэндээ баярлалаа.