Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваанаас эхлэн барилдааны хугацааг харуулсан билээ.

 Энэ жилийн наадмын хамгийн богино хугацаанд үргэжлжилсэн барилдаан 14 секунд байв. Тодруулбал, улсын харцага Ө.Даваабаатар, аймгийн арслан Д.Хүдэрбулга нар гурвын даваанд 0:14 секунд барилдаж,  Д.Хүдэрбулга давсан юм.

 

Уншигч танд хамгийн богино хугацаанд  өндөрлөсөн таван барилдааныг танилцуулж байна:

  • Улсын харцага Ө.Даваабаатар Аймгийн арслан Д.Хүдэрбулга нар гурвын даваанд 14 секунд барилдаж, Д.Хүдэрбулга давав.
  • Улсын гарьд Б.Гончигдамба, улсын начин Т.Дүгэрдорж нарын тавын давааны  барилдаан 21 секунд үргэлжилж, Б.Гончигдамбыг өвдөг шорооджээ.
  • Гурвын даваанд улсын харцага Д.Батболд аймгийн арслан Ш.Пүрэвгарьд нар барилдаж, Ш.Пүрэвгарьд 44 секундэд Д.Батболд өвдөг шороодов.
  • Гурвын даваанд Улсын аварга Н.Батсуурь аймгийн харцага П.Жавхлантөгсийг 51 секундэд өвдөг шороодуулжээ.
  • Улсын гарьд М.Баяржавхлан гурвын даваанд аймгийн арслан О.Цэцэнцэнгэлийг 01:06 минутад давлаа.