Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж өнгөрсөн жил цахим хуудсаараа дамжуулан шинэ найз бүсгүйгээ танилцуулсан билээ.

Аваргын шинэхэн гэргийг М.Отгонцэцэг гэдэг бөгөөд загвар өмсөгч нэгэн аж. Түүний гэргий хэдийгээр нас бага ч гэлээ Пүрэвбадам ахайтан, Долгорсүрэн заан хоёрт төдийгүй Аса аваргын хоёр хүүхэд ах дүү нар нь утгаараа хүлээн зөвшөөрчээ. 

Үүнээс гадна тэднийг мөн хүүхэдтэй болсон ч гэх яриа бий. Гэхдээ үүнийг албан ёсоор баталгаажуулаагүй байгаа. Харин энэ зуны амралтаа шинэхэн хосууд "романтик" өнгөрөөж байгаа бололтой. Аса аварга өөрийн цахим хуудаснаа "Агаарт гарав" хэмээн хайртай бүсгүйн хамт авахуулсан зургаа оруулсан байв.