Нэрийг минь нууцлаад өгөөрэй. Хүний амьдрал таашгүй юмдаа. Хэзээ ч надад тохиолдохгүй ээ гэж бодож болдоггүй юм байна. 4, 5 хан жилийн өмнө гэр бүлтэй 2 хүүхдийн аав ээж болоод элэг бүтэн амьдралынхаа төлөө хоёулаа зүтгэж явлаа....

Харин одоо 2 хүүхдээ хөтлөөд хаачихаа мэдэхгүй айлын тогоо өнгийх болчихдог. Амьдрал баялагдаа унах өдөр байхад босох өдөр байх л болно гэж бодож 2 хүүхдээ өлсгөхгүй дааруулахгүй байхын төлөө зүтгэж л явна. Энд би хэн нэгнийг муулах гэсэнгүй ээ. Нэг зүйлийг хэлэх гэсэн юм. 2 хүүхэдтэйгээ хажуу өрөө нийтийн байр түрэээслэх гээд 20иод хоног хайж байна... хүүхэдтэй гээд зөвшөөрөхгүй юм. Яагаад ийм хүүхдэд ээлгүй ад үзсэн нийгэмтэй болчихоо вэ.?