Сайн байна уу, би нэг зүйл дээр хардалт төрөөд байнга хий юм бодох юм. Юу вэ гэхээр намайг хүүхдүүдтэйгээ гадаадад байх хооронд нөхөр маань фэйсбүүкийн +30 гээд грүпп-д орсон байсан.

Тэгээл тэр талаар нь ярихаар заал аваад зүгээр сагс тоглодог л гээд байсан.Тэгэхээр нь би нууц хаяг нээгээд тэр грүппт орсон чинь юу вэ байнга караокед , бааранд, амралтанд,танилцах үдэшлэг зохион байгуулдаг, хаа нэг заал авдаг гарууд байсан. Админ нь гэж хэдэн нөхөргүй хүүхнүүд. Ёстой үл бүтэх грүпп байсан шүү .. Нөхөр надаа хэлэхдээ заал авах үед л очдог гээд байсан чинь админ нь агаарт гараад сайхан байна гээд зураг оруулсан чинь цаана нь манай нөхөр жаргалтай царайтай байж байсан.

Би ч энэ талаар л нээх хэл ам хийгээгүй ч одоо бодохоор бүүр бачуураад байх юм. Яасан бол ийсэн бол гэх зүйл байнга толгойд орж ирээд байх юм.