Өнөөдөр 11:00 цагаас хойш ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 98 хүнд, Дорнод аймгийн нэгдсэн лабораторд 68 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд тус тус халдвар илрээгүй. ЗӨСҮТ-ийн лабораторид нийслэл хотын нэгдүгээр хавьталд 909 хүний шинжилгээ хийхэд өглөө 750 хүний шинжилгээ сөрөг гарсан бол үлдсэн 159 хүнд шинжилгээ хийхэд сөрөг гарлаа.

Мөн хоёрдугаар хавьтлын 5,314 хүнийг шинжилгээнд хамрууллаа. Үүнээс 1,394 хүний шинжилгээ сөрөг гарлаа. Нийслэл болон Сэлэнгэ аймагт тандалт судалгаа үргэлжилж байна.

ТА БҮХЭН ХАЛДВАР, ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМЭЭ МӨРДӨЖ ГЭРТЭЭ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА