Өчигдөр буюу наймдугаар сарын 23-ны оройны 18:10 минутын орчимд зочид буудлын өрөөнд 30 настай эмэгтэй М, 32 настай нөхөр Б-гийн хамт дүшний хөндлөвч төмрөөс боомилж нас барсан хэрэг гарсан тухай бид өмнө нь мэдээлсэн.

Хэргийг өдгөө Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа бөгөөд эх сурвалжийн хэлж буйгаар амь хохирогчид бусдад тодорхой хэмжээний мөнгөний өртэй байсан гэх бөгөөд гар утсандаа гэрээслэл бичиж үлдээсэн байжээ.