МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан М.Наранбаатар хүчингийн хэрэгт холбогджээ. Тодруулбал, түүнд хүчиндүүлсэн гэх гомдол цагдаагийн байгууллагад ирсний дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, шалгаж эхлээд байгаа талаар зарим мэдээллийн сайтуудаар мэдээлжээ. 

Тодруулбал түүнийг 32 настай эмэгтэйг хүчирхийлж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй гэх асуудлаар шалгаж буй бөгөөд хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж буй тухай эх сурвалж мэдээлэв. Уг асуудлаар цагдаагийн байгууллагаас:

“М.Наранбаатарт холбогдох гомдол, мэдээллийн дагуу хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэрэг бүртгэлт нээж, хэргийг шалгаж байна” гэх мэдээллийг өгөөд байна.