Дархан хотын “Лха тэнгэр FM 107.5”-аас гаралтай “Бундын тамга” хамтлаг тайзны бүтээлээр үзэгчдэдээ бэлэг барихаар шийджээ. Тэд таван насныхаа ойд зориулсан “Бороонд норсон сүүлчийн навч” хэмээх мюзикл жүжгээ энэ сарын сарын 16-19-нд тоглох гэж байна.

“Grand Film” продакшны захирал, МУСТА У.Батбаатар жүжгийн найруулагчаар ажиллаж байгаа аж. Тэрбээр Тусгаар тогтнолын ордны тайзан дээр хуримын ёслолыг жинхэнэ утгаар нь зохион байгуулахаар зориглон, бэлтгэлээ базааж байгаа гэнэ.

Радио жүжгээр урлагийн гараагаа эхэлсэн “Бундын тамга” хамтлагийн уран бүтээл үүгээр дуусахгүй. Тэд “Эх орон” телевизтэй хамтран “Дунд урсгал” хэмээх 16 ангит кино бүтээж байгаа бөгөөд энэхүү бүтээлээ ирэх зун үзэгчдийн хүртээл болгох аж.