“ОЮУ ТОЛГОЙ – 100 ЗАЛУУ” аялалыг Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, Улаанбаатар хот дахь Өмнөговь аймгийн Залуучуудын Холбоо, Оюу Толгой компани хамтран 9 сарын 27-30-ны өдрүүдэд зохион байгуулаад иржээ.  Хамгийн том бүтээн байгуулалттай Оюу-Толгой компанид 3000 гаруй залуус ажиллаж, амьдардаг байна. Тэнд ажиллаж, амьдарч буй залуустайгаа МЗХ-ныхон болон “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрт хамрагдаж бусдыгаа манлайлсан шилдэг залуус, уул уурхайн мэргэжлээр суралцаж буй оюутнууд,  ажил олгогч байгууллага болон ажил хайж буй ажилгүй залуучуудын төлөөллөөс бүрдсэн залуус нээлттэй ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлэхийн зэрэгцээ спортлог өдөрлөг болон олон талын арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ.  

   Залуус энэ үеэр  өөрсдийн мэргэжлийн онцлог бахархал, тэдэнд  тохиолдож буй асуудлуудын талаар  залуустай хуваалцаж, чин сэтгэлийн яриа өрнүүлэхийн зэрэгцээ хамгийн том бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаадаа баяртай байгаагаа онцолсон юм.  Харин тэд гэр бүлээсээ хол байх хамгийн хэцүү байдаг гэдгийг ч мөн хэллээ.

  Оюу-Толгой компани залуусын амьдрах нөхцөл таатай боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ эрүүл мэндийн үзлэгт өдөр болгон тогтмол хамруулахаас гадна тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх спорт заал, фитнессийг тогтмол ажиллуулдаг байна.  

 photo 1385924_608397925877125_972900229_n_zps205da376.jpg  photo 1379468_608399345876983_141916493_n_zps27fb280e.jpg  photo 1381351_608406249209626_610640092_n_zps2dc2a892.jpg  photo aaa_zps7ffb06bc.jpg  photo 995532_608398732543711_1145498117_n_zps72c496d8.jpg  photo 1379874_608397709210480_933970475_n_zps5a6ef412.jpg  photo 1186187_608401382543446_524074018_n_zps2a23ab2a.jpg  photo 1235160_608401255876792_1530735455_n_zps9460e6cf.jpg  photo 1375745_608403515876566_61802586_n_zpsb6dd402d.jpg