Өчигдөр шөнө Завхан аймгийн Идэр суманд төрийн албанд ажиллаж байсан эмэгтэй өөрийгөө шатааж амиа хорлосон аймшигт хэрэг гарсан талаар бид мэдээлэл хүргэсэн билээ. Тэгвэл тус аймагт хэд хоногийн өмнө дахин нэг хүн амиа хорлосон байна. Тодруулбал, Энэ сарын 25-ны өглөө Завхан аймгийн Тэс сумын Засаг дарга Н амиа хорлосон байдалтайгаар олджээ.Одоогийн байдлаар ямар шалтгааны улмаас амиа хорлосон нь тодорхойгүй байгаа аж. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. 

Г.Нар