Бүсгүй та үсээ хэр их буддаг вэ? Үсээ олон дахин будсанаар ямар аюултай болохыг та мэдэх үү? Тэгвэл доорх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

 photo usnii_budag01_zpscaff63ff.jpg

1970-аад оноос эхлэн үсчин, гоо сайханчдын дунд цус болон тунгалгийн системийн хортой болон хоргүй хавдар их байгааг тогтоосон байна.  Хуйхны орчим болон үсний угт түрхдэг будагч бодис нь арьсаар дамжин эхлээд цусанд нэвтэрч дараа нь бүх биеэр тархдаг. Амьтанд хийсэн туршилтаар үсний будаг нь хорт хавдар үүсгэдгийг баталжээ.  Бараан өнгийн будаг нь цайвар өнгийнхөөс илүү хортой байдаг нь ч батлагдсан байна.Үсээ будах нь цусны хорт хавдраар өвчлөх магадлалыг 50 хувь нэмдэг бөгөөд, 16 жил хэрэглэсний дараа энэ магадлал 150 хувиар ихэсдэг болохыг эрдэмтэд баталжээ. Үсээ жилд 1-4 удаа буддаг эмэгтэйг огт буддаггүй эмэгтэйтэй харьцуулахад өндгөвчний хорт хавдраар өвчлөх магадлал 70 хувь байхад жилд тав буюу түүнээс олон удаа үсээ буддаг эмэгтэйн өвдөх магадлал 100 хувь байна.
Зарим судалгаагаар үс будах болон тунгалгийн хорт хавдраар өвчлөх магадлал (50 хувиас их) уялдаатай болох нь илэрчээ. Өмнөд Калифорнийн их сургуульд 2001 онд хийсэн судалгаагаар 15 жилийн турш сард нэг удаа үсээ буддаг хүн бусад хүмүүсийг бодвол давсагны хорт хавдраар өвчлөх нь гурав дахин их байдгийг тогтоожээ. Тиймээс бүсгүйчүүдээ үсээ аль болох бага будаж байгаарай. Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Гэхдээ эрүүл мэнд хамгаас чухал шүү дээ.

  photo usnii_02_zpsd5357ba9.jpg