Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг гараар тоолж магадгүй
2013/03/27
Үзэл бодолдоо үнэнч байж чаддаггүй, хэлсэн ярьснаасаа буцдаг нь хүмүүний нийтлэг зан л даа. УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг “ардчиллын” талын хүн, Ардчилсан намын нэг эд эс гэдгийг хэн ч хэлнэ.
УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн сонгогчдын саналыг автомат машинаар тоолно гэдгийг АН, МАН хоёр хоёулаа ярилцаж тохироод шийдчихсэн, сонгуулиа ч явуулсан, автомат машиндаа ч “итгэл хүлээлгэсэн”. Хоёр сонгуулийн дараа 1000 сонгогч тутамд нэг оногдсон автомат машинд МАН-ынхан бурууг өгч, элдвээр гоочилж, санал луйвардлаа гэж хэсэгтээ л хэл ам хийж байв. Харин Ардчилсан намынхан амтай болгон нь автомат машинд хир халдаахгүй зүтгэсээр аваад гарсан түүхтэй. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ сонгуулийн хувь заяа мөн л автомат санал тоологчоос шалтгаална. Өмнөх сонгуулиас улбаатай автомат машины хэл ам намдаж ядаж байтал Ардчилсан намынхан өөрсдөө, АН-аас УИХ-д сонгогдсон гишүүн нь автомат машинд итгэхгүй бол саналын хуудсыг гараар тоолох хувилбар байж болох л юм гэж “тэнэглэв”. АН-ынхан өөрсдөө “оруулж ирсэн” гэж хардуулаад байсан автомат машинд сонгогчдын боловсролын асуудлаар “мэргэшсэн” парламентч нь итгэхгүй байхад сөрөг хүчнийхэн итгэлээ юу. Хэлсэн үгэн дээр нь дөрөөлөөд хэн юу ч гэж ярьж, асуудлыг босгож ирж болно. Насаа ч бодсон, туршлагаа ч бодсон Р.Бурмаа гишүүн иймэрхүү “хээгүй” юм шиг хэрнээ хамаагүй үгийг амнаасаа унагаснаар Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг гараар тоолъё гэх нам, хүчин гарч ирж мэдэх юм. Санал тоолох автомат машинд асуудал гарсан, программ хангамж найдваргүй байх тохиолдол гарч болно гэдгийг эрхэм гишүүн маань хэлчихлээ. Одоо тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг гараар тоолъё гэсэн асуудал босч ирвэл АН-ынхан Р.Бурмаатайгаа л “тооцоо бодох” нь дээ. Эсвэл зүгээр л хэл амгүйхэн шиг гараар тоолчихъё. “Эрих нь гацахгүй бол эрхий нь гацахгүй” болчихсон тоологчид цаагуур чинь зөндөө л байна даг.
Б.Оюунгэрэл
Зочин · 2013/04/12
ugaasaa garaar l tooloh estoi sh dee, uhsen baasni chin avtomat mashin be, luivar hiih gej hiichihsen ali hezeenii har mashindaa buh huvi zayagaa dot ni hiichiheed marsaigaad suutsgaaj baigaa AN-ni luvarchid odoo bolnoo. ard tumen huvi zayagaa uursduu shiidne, ta narin amerikiin hognoos mongolin uchnuun munguur avsan ter mashinaa uursdiinhee gert zal.
Зочин · 2013/04/03
ZUV BAINAA