Би нөхөртөө итгэхээ больчиж
2019/03/18
Сайн байцгаана уу? Өөрт тохиолдсон таагүй зүйлсийг хуваалцая. Манай нөхөр нэг хүүхэнтэй амрагийн харьцаатай болоод жил гаруй болжээ.
Нөгөө хүүхэн нь нөхрөөсөө салсан өсвөр насны хүүхэдтэй эмч хүн, салбартаа ч нилээн гайгүй танигдсан юм билээ. Тэрэнд их л анхаарал халамж тавьж, өөрийн ажил төрлөө таслан барин хааяа ажилд нь хүргэж өгч авдаг тэрний амардаг өдрүүдэд байнга амралт зугаалганд явж зугаацдаг байсан байгаан. Харин надад болохоор иим тийм ажилтай, найзындаа хоночиж гээд худлаа ярьдаг. Өнгөрсөн зун тэрэнтэйгээ хамт зугаалж яваад цагдаад 400,0 торгуулиад эрхээ хүртэл хасуулсан байна. Манай нөхөр тийм ч баян хүн биш хувийн компанид ажилладаг хажуугаар нь хааяа ганц нэг ажил хийж олсон мөнгөө өнгөрсөн хугацаанд гэр бүл 2 хүүхэддээ биш зөвхөн тэрэнтэй зугаацахад зарцуулж хэлбэрдсэн. Гэр орондоо анхаарахгүй худлаа яриад байгааг нь хэлж хэрүүл хийдэг байсан ч өөр хүүхэнтэй гэж бодоогүй итгэдэг байв. Надад баяр бүрээр бэлэг авч өгдөг хайр халамжтай царайтай ч нөгөө эмчдээ надаас илүү бэлэг авч өгдөг байсан байгаан. Бүр 2 хүүхдээ дагуулаад тэрний ажил дээр очдог, 5-лаа хоол унданд орсон гэдгийг сүүлд 6 настай хүүхдээсээ мэдсэн...
Нөхөр өөр хүнтэй явалддаг байх хугацаанд надад эмэгтэйчүүд талаас олон асуудал гардаг байв. Байнга эрүү амаар юм гараад эмнэлэгт хэвтээд эмчилгээ хийлгээд 3,4 сар болоод л дахиад доогуур эвгүйднэ. Сүүлдээ эм тарианы харшилтай болоод маш хэцүү болсон. Нөхөрт хэлэхээр эмнэлэгүүд угаасаа ашгаа бодоод түр зуурын эмчилгээ хийдэг гэдэг байв. Бас нөхрийн эрхтэн дээр жижиг ургацаг шиг юмнууд гардаг байсан. Нэтээс уншихаар папиломавирусын халдвар гэдэгтэй төстэй юм шиг тэр үү ургацаг шиг юмаа лазердуулчихсан байна лээ.
Нөхөр тэрэнтэй зүгээр л зугаацдаг байсан гэр бүл үр хүүхддээ хайртай салахгүй гээд одоо нөгөөхтэй уулзахгүй холбоогүй байгаа... Гэвч би нөхөртөө итгэхээ больчиж хамт байхад нэг л худлаа санагдаад, бас тэр хүүхнээс заваан юмнууд халдсан гэж бодохоор сэжигийн санагдаад доромжлуулсан хариугаа авч хүнтэй болмоор ч юм шиг.
Эр бэлэг эрхтэн дээр яагаад ургацаг гардаг бэ? Та бүхэн миний оронд бсан бол яаж хүлээн авах байсан, би нөхрөө уучилсан гэж бодовч лав хэзээ ч мартахгүй юм шиг байна.
Зочин · 2019/03/18
Эмч хүүхэн тийм арчаагүй байна гэж байхгүй ээ. Танай нөхөр өөр юм хийгээд байгаан байна.
Зочин · 2019/03/18
Наад ор хөнжлийн асуудлыг чинь мэдэж зөвлөгөө өгч чадахгүй нь. харин унжиж явдаг улаандаа бохир гараараа хүрэх, зарим нэг савангаас харшлах, бандаашаас солихгүй жаахан удах энэ тэр тохиолдолд, ер нь л гадны нөлөөтэйгөөр хааяаа юм гарах, эсвэл нэг тийм мөөгөнцөр маягийн цанаан юм энэ тэр үүсэж загтнах гээд байдаг даа. Би ч эхнэрээсээ өөр хавьтагчгүй, эхнэр маань ч цэвэр. Тэгэхээр яасан байх нь уу? гадны нөлөө орж ирсэн гэж таамагласан чинь үнэн байх нь байна шдээ...