“Хязгааргүй” киноны уран бүтээлчид хэвлэлийн хурaл зарлалаа
2014/02/28
Тэртээх 1990-ээд оны үеэс монголын кино урлагийн түүхээс арчигдсан “Киноны урьдчилсан үзлэг”-ийг дахин сэргээснээр кино сонирхогч, судлаач шүүмжлэгчдийн анхаарлыг татаж, үзэгчдэд хэдийнэ хүлээлт үүсгээд байгаа “Хязгааргүй” хэмээх уран сайхны киноны уран бүтээлчид ирэх даваа гаригт буюу 3 сарын 3-нд 12:00 цагаас "ETV" телевизийн байранд хэвлэлийн хурлаа зохион байгуулахаар болжээ.
Хэвлэлийн хуралд киноны уран бүтээлчид болоод монголын кино урлагийн төлөөлөл болсон эрхэм уран бүтээлчид оролцож дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг хүргэх нээ. Ийнхүү монголын мянга мянган үзэгчдэд хэдийнэ хүлээлт үүсгээд байгаа “Хязгааргүй” хэмээх уран сайхны киноны ерөнхий найруулагчаар МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн И.Нямгаваа ажилласан бол тус киноны ерөнхий продюссерээр жүжигчин М.Дорждэрэм ажиллажээ. Түүнчлэн киноны гол дүрд “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин МУСТА Н.Цэнд-Аюуш, жүжигчин М.Дорждэрэм, жүжигчин У.Пүрэвжав нар тогложээ. Мөн киноны дүрүүдэд УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Цэрэнболд, жүжигчин МУСТА Д.Бямбацогт, Б.Шинэбаяр, Б.Гарамханд, Э.Ууганбаяр, Б.Баярсайхан, Ж.Саранбат, Ж.Дөлбадрах, Т.Пүрэвжаргал, А.Ононгоо, Д.Баярням нарын авъяаслаг уран бүтээлчид тоглосон байна.
Даршамд дуулгахад хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн бүх сэтгүүлчдээс киноны нээлтийг сурвалжлах эрхийн мандатыг олгох бүртгэлийг авах юм байна.