Мянга мянган залуусын зүрх сэтгэл, эрх чөлөөний дууч болсон “FLASH”, “4 ЗҮГ” хамтлагууд хамтарсан тоглолтоо хийхээр товоо зарлажээ. Хип хоп хэмнэлээр жигүүрлэгч хүүхэд мянган залууст олон сайхан хит дуунуудаараа бэлэг барихаар зэхэж тус тоглолтонд урилгаар “LUMINO”, “ТАТАР”  зэрэг хамтлагууд оролцож хамтдаа цэнгэх нээ.  

   Тоглолт 3 сарын 5-нд 19:00 цагаас UB PALACE-ийн концертын их танхимд ганцхан удаа болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 99189194, 91918872 дугаараас лавлаарай. Мөн 1199 тусгай дугаарт залгаж тасалбараа үнэгүй хүргүүлээрэй.