Б.Содномдаржааг камерт Ц.Амгаланбаатартай хамт дарамталсан н.Итгэл гэгчийг шалгаж эхэллээ
2019/04/22
Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт шалгагдаж байхдаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын бусдын дарамтад өртөж байгаа 20 гаруй минутын бичлэгийг УИХ-ын гишүүд болон сэтгүүлчдэд үзүүлсэн.
Бичлэгт Б.Содномдаржаагийн байсан өрөөнд Ц.Амгаланбаатартай хамт өндөр нуруутай, махлаг хүн гарсан билээ. Тухайн хүн Б.Содномдаржаагийн дээрээс бохир асгасан, Ц.Амгаланбаатарын үгэнд орохгүй байвал зоддог, галуун цуваагаар алхуулдаг, суниалгадаг, унтуулахгүй явган суулгаж байгаа нь тод бичигдсэн байдаг. Тэгвэл бичлэг дээрх тухайн махлаг, том биетэй этгээдийг Итгэл гэх бөгөөд тухайн үед хүн амины хэргээр ял эдэлж байсан аж. Итгэлийн хувьд хүн амины хэргээр 16 жилийн ял авч 10 жилийн ял эдлээд бичлэг дээрх үйлдлээс хойш суллагдсан байна.
Тэгвэл бичлэг тодорхой хүрээнд ил болсон болохоор, хорих ангид хүнийг дарамталсан хэргээр н.Итгэл гэгчийг шалгаж эхлээд байгаа аж.
Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
Зочин · 2019/04/24
Зөв. Хэний даалгавраар энэ үйлдлийг хийснийг тодруулахад шаардлагатай.
dash · 2019/04/22
Hun daramtalj yraglaad l 6 jilee hasuuldag Yliig n buren edluul Nemj yl ug Hen ene nuhuriin 6 jiliig hassan tuund bas yl ug
erdenechimeg · 2019/04/22
би маш баяртай хулээн авс б на.
matilda · 2019/04/22