18 насандаа анхны хайраа алтны магнат Ц.Мянганбаярт өгч, том охиноо төрүүлж байсан загвар өмсөгч, Топ Д.Пүрэвсүрэнг өдгөө загвар сонирхогчид андахгүй сайн танина. Тэрбээр анхны амьдралын ханиасаа салсанаас хойш ганц бие ээжийн үүргийг нэлээдгүй олон жил өнгөрөөсөн. Өдгөө гурван хүүхдийн ээж болж, хоёр дах амьдралаа төвхнүүлээд амжсан билээ.

Тэрбээр хувийн бизнестэй, “Занаду майнс” компанийн захирал Б.Ганбаяр гэгч залууг насны ханиараа сонгосон юм. Нэг хэсэгтээ уран бүтээлээсээ хөндийрч эзэгтэй, ээжийн үүргээ биелүүлээд багагүй хугацааг үдэж байгаа Пүүжээ одонгийн хүүхдээ өнгөрсөн онд өлгийдөн авсан. Олны өмнө дүнтэй уран бүтээлээ ил гарах болсон топ бүсгүй энэ хаврын үсний  шинэ имимжээ ийнхүү бүрдүүлжээ.

О.Ариун