С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №12 Б.Булганы тухай хавтаст хэрэгт авагдсан анхаарал татсан баримтуудаас
2019/04/25
УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 1998 оны 10-р сарын 02-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо 4-р байрны 42 тоотод олон удаа хутгалж хөнөөсөн хэрэг гарав. Энэ хэргийн гэрч, яллагдагчаар татагдан шалгагдсаар байгаа Б.Булгантай холбоотойгоор гэрчүүд мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд тэдгээрээс анхаарал татсан хэсгүүдээс хэсэгчлэн хүргэж байна.
· Прокурор Б.Батжаргал: “...Б.Булганы хувьд өгсөн мэдүүлгүүд нь бүгд хоорондоо зөрүүтэй байдаг. Тухайн хүнийг энэ хэрэгт хамааралгүй гэрч гэж үзэх үндэслэл байхгүй...”
· Б.Булган 5 дахь удаагийн хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “... миний бөгс руу гараа хийсэн. Тэгэхэд бээлий байсан үгүйг мэдэхгүй...” гэж мэдүүлж байжээ.
· Прокурор Ж.Сандагсүрэн: “...Б.Булганы өгсөн мэдүүлэгт гэмт хэрэгтний төрх, байдлыг шинжиж үзэхэд хүнд алхаатай, эршүүд хүн байсан байна. Гэтэл Т.Чимгээ нь хөнгөн алхаатай бүжигчин хүн гэж байна. 2016 оны 01-р сарын 16-ны өдөр шинжээч Оюун-Эрдэнэ Б.Булганы мэдүүлэгт нууж байгаа зүйл байна уу гэж сэтгэл зүйн шинжилгээ хийсэн байдаг. Энэ дүгнэлтээр Б.Булганы мэдүүлэгт юм нууж байна гэдгийг тогтоосон.
· 2017 оны байдлаар энэ хэрэгт давхардсан тоогоо 51 хүн сэжигтэн, яллагдагчаар татагдан шалгагдсан. Тэдний нэг нь Б.Булган.
· Б.Булган, Ц.Амгаланбаатар нарыг нүүрэлдүүлэн байцаахад Ц.Амгаланбаатар тодруулах асуулт тавьж, Б.Булган зайлсхийхсэн байдал гаргаж байсан. Эцэст нь Б.Булган “Бурхны тухай бодъё” гэж хэлээд байцаалтыг дуусгасан.
· Ц.Амгаланбаатар хэргийн талаар мэдүүлэхдээ “... талийгаач Зоригийн эхнэр Булганыг хүлж байх үед тэр их аятайхан биетэй санагдсан тул би ариун цэврийн өрөөнд нь ороод түүний гарных нь хүлгийг тайлаад банн руу түүнийг тонгойлгож байгаад өмдийг нь доош нь шувталж байгаад араас нь байрлалтай түүнийг хүчиндсэн, ингэж хүчиндэж байх үед түүний бөгсөн дээр нь хүний чигчий хуруугаар дарчихсан гэмээр хэмжээтэй сорви, тэмдэгтэй байсан, тухайн сорви нь түүний зүүн хонгон дээр нь байсан шиг санагдаад байна...” Гэвч тухайн үед Шүүх эмнэлэг Б.Булганд үзлэг хийхдээ дотуур үзлэг хийгээгүй. Б.Булган хүчиндүүлээгүй гэж мэдүүлдэг.
· Анхан болон давж заалдах шатны шүүхээс ял сонсоод байсан Ц.Амгаланбаатар 2017 оны 04-р сарын 18-ны өдөр Улсын дээд шүүхэд гаргасан гомдолдоо энэ хэргийн захиалагчийг дэлгэсэн. Тэрбээр УДШ-д гаргасан өргөдөлдөө “Миний бие хэргийн захиалагч Э.Бат-Үүл, нуун далдлагч Б.Булган, зуучлагч Ганхуяг нарыг буруугүй гэж хэргийг нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна... Мөн захиалагч Э.Бат-Үүл, Б.Булган, н.Ганхуяг нарыг ард түмнийхээ өмнө үнэн зөвөөр яллагдана гэдэгт итгэж байна. С.Зоригийн хэргийн захиалагч нар ялгүй өнгөрч болохгүй... Б.Булган бол С.Зоригийн хэргийг 18 жил нуун далдалж худал мэдүүлэг өгч цагдаа болон тагнуулын байгууллагыг 18 жил хуурсан боловч намайг С.Зоригийн хэргийг илчилснээс хойш үнэнд гүйцэгдэж шоконд орсон.
· С.Зоригийг хөнөөсөн хэргээр анхан, давах, хяналтын шатны шүүхэд гэрчээр Б.Булганыг оролцуулаагүй. Гэрчээр оролцуулах хүсэлт тавьсан ч Б.Булган нь сэжигтэн, яллагдагчаар татагдсан учир гэрч биш гэж оролцуулаагүй. Харин шүүхиийн шийдвэр гаргахдаа түүний гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн.
· Талийгаачийн төрсөн ах С.Баярын 1999 оны 02-р сарын 25-ны өдөр өгсөн “... Би талийгаачийн гэр орноор нэг их орж байгаагүй, ажил дээр нь уулздаг байсан. Тэдний гэрт очиход Б.Булган хаалгаа шууд тайлаад өгдөггүй, заавал нэр усаа хэлэх юм уу, урьдчилж утсаар ярьж байгаад очихоор хаалгаа тайлж өгдөг байсан...”
· Талийгаачийн төрсөн ах С.Баярын гэргий Л.Нарангэрэл 1999 оны 02-р сарын 25-ны өдөр “...Талийгаач Б.Булгантай сууснаас хойш бидний харьцаа хөндий болсон... Би талийгаачийн гэрт нэг их очоод байгаагүй. Очихоор бол урьдчилж хэлээд очдог байсан. Манай хүүхдүүд заримдаа Б.Булган эгч хаалгаа тайлж өгөхгүй байна гэж хэлж ирдэг...
· Б.Булган гэрлэлт батлуулахгүй хамтран амьдардаг байсан талаараа ойр дотнын хүмүүстээ “Бид хоёр эрх чөлөөтэй амьдарна. Салах бол шүүх цагдаа гэхгүй амар. Эцсийн эцэст баталгаа чухал биш” гэж ярьж байсан.
· Шаабар буюу тухайн үед Эрүүл мэндийн сайд байсан Ш.Батбаяр: “... Намайг очиход Б.Булган уйлаагүй, пааникт орсон юм харагдаагүй. Э.Бат-Үүл гишүүн өмнө Чимэдцэрэнг нас барахад моорогт оруулахгүй гээд уйлаад зуураад байсан. Мөн оршуулган дээр нь ухаан алдаж унаад бид манайх руу оруулж түргэн дуудаж бөөн юм болсон. Би тэрэн шигээ санасан чинь С.Зориг агсны гэрт ирээд Э.Бат-Үүл яагаа ч үгүй юм даа...”
· Б.Булганы 1998 оны 10-р сарын 02-ны өдөр хохирогчоор өгсөн: “...Хаалга тогшихоор нь би хаалган дээр очоод хэн бэ гэсэн чинь дуугардаггүй. Би С.Зоригийг тоглож байна гэж бодоод хаалгаа онгойлгосон чинь нэг...” гэх мэдүүлэг нь нөгөөдөр нь буюу 1998 оны 10-р сарын 04-ны өдөр өгсөн мэдүүлгээс нь зөрдөг. Тэрбээр мэдүүлэгтээ “...Хэн бэ гэж асуусан чинь хариу дуугараагүй ба С.Зориг бас дуугарахгүй тохиолдол заримдаа гардаг байсан. Ингээд эмэгтэй хүн дуугарахаар нь би нэгэнт хэн бэ гээд дуугарчихсан болохоор...” хэмээн зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг.
· Гэрч П.Борис: ... Б.Булган хэзээ ч танихгүй хүнд хаалгаа тайлж өгдөггүй байсан. Талийгаач С.Зориг мөн хэзээ ч хаалгаа тогшихгүйгээр ордоггүй байсан. Тогшилт нь ойрхон хоёр, дахин ойрхон хоёр тогшиж порволддог байсан... Б.Булганы хувьд их шартай. Түрэмгий зантай хүн байна гэж боддог байсан. Нэг удаа С.Зориг Б.Булган хоёр машин дотроо маргалдсан. Тэгэхэд Б.Булган машинаас буусны дараа би Б.Булганы сууж байсан арын суудал юм асгачхсан юм шиг норчихсон байхаар нь би гараа хүргээд үнэртэж үзэхэд нил шивтэр үнэртэж байхаар нь Б.Булганыг их шартай С.Зоригтой маргалдсан шарандаа түүний машины суудал дээр шээчихлээ гэж бодож байсан энэ мэтээр хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, түүний зан байдлын төлөв, мэдүүлэг тайлбар өгөхдөө юм нууж байсан зэрэг шинжээчийн дүгнэлтүүд ар араасаа хөвөрнө...
Үргэлжлэл бий...
Өмнөх нийтлэлүүд
С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №3: Ц.Элбэгдорж, М.Энхсайхан нар гэрчийн мэдүүлэг өгсөн нь
С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №4: С.Дэмбэрэл, Ш.Батбаяр нар гэрчийн мэдүүлэг өгсөн нь
С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №6: Хэргийн газарт хийсэн үзлэг тэмдэглэл
С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №7: Шинжээчийн дүгнэлтүүд /үзлэгийн зургууд хавсаргав/
С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №9: ОУПХ-ны Удирдах зөвлөлийн шийдвэр
С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухай цуврал №11 Нууц гэх материалууд нууцын зэрэглэлээс гарсан тухай
зочин · 2019/12/31
Зоригииг хашраа гээд Отгонбилэгиин явуулсан хүмүүс нь хэтрүүлцэн байсан гэсэн яриа гарч байсан даа тухайн үёд Одоо тэгээд ББ болон СБ нар тэр үнэнээ хэлвэл яасан юм бол СБаярыг зачём ты убил мальчика/гэхэд юу ч хэлж чадаагүйн гэсэн биз дээ
зочин · 2019/12/31
Хоёр поп Оспанхудалч зандан урвагч Болд хоёр одоо дахин гишүүн болох санаатай Зоригиин хэрэг гэж бахирч ард нь Нямка хумсаа нуугаад суух болжээ Тагнуулын байгууллага нь харж л байдаг байх даа
зочин · 2019/12/31
Эрүүдэн шүүх нь аль ч улсад байдаг арилгах гээд чаддаггүй үзэгдэл Гэтэл үүнииг зөвхөн Зоригиин хэрэг дээр л мэдчихсэн байдаг сайд юм ууТэгээд ч Тагнуулын дарга өөрөө эрүүдээд зодоод хумс руу нь хулс шаагаад банздаад суугаагүй л байх Эрүүдсэн гэх бичлэг бол юу ч биш гэж Хүнии эрхиин үндэснии комиссын дарга нь хүртэл хэлж байсан даа Тэр бичлэг нь харин их сэжигтэй утсаар бичууд байгаа юм шиг бичлэг Лав зоосон камёр тэгж дагаад л ойртоод л холдоод л бичээд байх уу
зочин · 2019/12/31
Зоригииг нас бараад хэд хоносоны дараа Отгонбилэг Булганы дансанд хорин сая төгрөг шилжүүлсэн байдаг гэсэн.Тэр үёдээ бол их мөнгө Нямка Эрдэнэтэд хэдэн онд шахаа хииж байсан юм бол.Отгонбилэгээс их мөнгииг Нямка авч байсан гэж ярьдаг юм билэt Булган яавч гэрч биш Түүнииг одоо яллагпагчаар татаад шалгая захиалагчииг нь илрүүльё гэхээр САЙД саад хиигээд байх шиг.Нямка өөрөө хэрэг дотор захиалагчииг нь хэлсэн баримт байдаг захиалагчииг нь зарлана гээд сайд болоо биз дээ Арай сайд болох гэж улайрдаг нь /таван удаа сайд байсан/ энэ хэрэгтээ холбоотой юм биш биз Тэгээд ажлын хэсгииг дандаа тараадаг За яахав Хурц олигтой хүн биш гэж бодьё Нямдоржтой хонзонтой биш байхаа Бүх зүйлииг худлаа ярьсан гэж үзэж болохгүй Баатар гёнёрал гээд сайхан гүндүүгүй халх эрииг шоронд хииж чадсан мэнгэт одоо Хурцыг яагаад шоронд хиих гээд улайраад байдгиин бол Тагнуулынх нь хэргээс гадна Зоригиин хэрэгт ч бас холбоотой юм шиг харагдаад байгаа юм даа Цёнзургүйгээр нэг удаа Зоригиин хэрэгт Бат Үүл ч ямарч хамаагүй л дээ гэж ярьж байсан даа Сонгуулиин үёэр Энхсайханыг бас алуурчин болгох гэж үзсэн сайд шүү дээ Нямкаг шалгавал яасан юм бэ
зочин · 2019/06/18
амьд гэрчтэй хэрэг илрэхгүй байгаа нь улс төрийн захиалглт аллага мөн
зочин · 2019/06/18
талийгч тухайн үёийн улс төрчдийн булхай луйврыгтодорхой мэддэг байсан биз жишээ нь ихээхэн хэмжээний мөнгө ний банк дампууруулж хувьдаа завшсан гэх мэт тэгээд ЁС болох нь тодорхой болоод ирэхээр нухуулсан биздээ одоо өндөр аобан тушаал хашиж буй ст
зочин · 2019/05/01
Муу ёрын гичий вэ?, монголчууд гэрт шээхийг бүр үздэггүй сэжиглэдэг байсан ш дээ, энэ майжиг авгай угаасаа даалгавартай, өс хонзонтой ,захиалгын алуурчин байсым бишүү???
Зочин · 2019/04/30
Нямка сайд Хууль зүйн сайд 20 жил хийхдээ өөрийн удирддаг шоронд эрүүдэн шүүлт бий болгоод, өөрийн арилгаагүй эрүүдэн шүүлт гэсэн хиймэл хэргээр өөрийг нь Зоригийн аллагын захиалагч гэдгийг нь илрүүлсэн Тагнуулч Хурцыг оруулаад нийт 6 тагнуулч, мөрдөгчдийг хориод байна. Ийм ёрын нийгмийг Нямка алуурчин бүтээж байна. Монгол Улс Нямка алуурчны мэдлийн улс болжээ.
Bat-yyl,Elbegdorj,Bylgan gesen heden dagagchtai alyyrchid bol 21 zyynii Manuuhainuud??.... · 2019/04/29
Zorig bol saihan setgeltei jiriin l hyn,alibaa yumiig hyndryylej boddoggyi ni ilt l dee!!tiimees gene aldaj ene myy sylamiin emtei taarsan baih!esbel Bat-yyl metiin eryygiin elmentyyd zoriud oirtyylaj syylgasan baij medne!yamar ch baisan Zorig bol chagaan zailgan zeb hyn?Geriin hymyyjil ni ch syrsan syrgyyli ni zeb hyn baisaan?....
Зочин · 2019/04/29
Энэ Алдаржав гэдэг шоронгын хулгайчтай сууж байсан Булган урд нь нөхөртэйгээ нийлж нэг хүүхнийг цааш нь харуулсан бузартай эм Зоригтой суусан санаатай аллага Булганас өөр хүүхэнтэй суусан бол өдийд амьд байхч байсан боловуу эсвэл алуурчин г аль эрт олчихсон ч юм билүү
Matilda · 2019/04/26
Seks-d ni tatagdsan baih · 2019/04/26
Ajil ger gej yavsaar baigaad emegtei huntei taniltsah bolomj baidgui ch yumuu uyerhej uzeegui nomiin huniig erguulseer baigaad sekseeree urhidsan baih. Nomiin humuus ihenhdee uuruusuu tes uur hund tatagddag gediin bilee. Ter tusmaa Bulgan bol aihtar yavdaltai, deer uyeiinheer bol huligaan, bagaasaa eruugiin elementuudtei nuhtsuj irsen, sots uyed bol ertdeh nasandaa huuhed gargasan, Orost surch baigaad huugduj irsen hund gar shuu dee. Barag mergejiliin yanhan ch gej helj boloh Bulgan bol Zorig metiin amidral uzeegui genen hongoriig yaj l bol yaj urhidana shuu dee. Zorigoos tsaadah amidral medeheeree neg bolson erchuud ni hurtel urhiduulchaad baihad chin ...
зочин · 2019/04/26
энэ хэрэгийг захиалагч нь Отгонбилэг гуай байсан байхаа захиалгад оролцогч нь Нямдорж Багабанди нар байх сонгуулийн өмнө нэг сонин дээр бичсэн байсан даа нэг нөхөр Батүүл Булганыг хусаж байхад нь Зориг орж ирээд гээд тэгтэл араас нь алуурчид орж ирээд тэнэгүүд тэгээд хэтрүүлчихсэн гээд энэ бол магдлалтай хувилбар алуурчид бол яах аргагүй энэ 3 захиалагчаа хэлсэн байх тэгээд Нямдорж яарч сандран эмнэлэгт хэвтүүлж шоронгоос гаргана гэж зарласан хуулийн салбарт насаараа ажиллаж сайдаар хэд хэдэн удаа ажиллсан хүн 3 шатны шүүхийн шийдвэрийг ийм яаруу сандаруу эсэргүүцэх ёсгүй тэгээд ч олон удаа ажилын хэсгийг тараасан одоо урвагч поп шударгагуудыг ашиглаж ИХ- н ажилын хэсэгт нөгөө хэдтэйгээ орсон яаралтай шүүх прокурорыг тараах үйл ажиллгаа явуулж бна Нямдоржийг шалгах хэрэгтэй
Зочин · 2019/04/26
Булган эрүүгийн гэмт хэрэгтэн оросод алуулсан Алдаржавын эхнэр бсан,эрүүгийн ертөнцтэй холбоотой хүн,гэтэл очиж очиж энэнтэй амьдардаг! Тэгж бодохоор Зориг өөрөө не нормальны! Ёстой үйлийн үрээр учирждээ!
Olnii ug ortoi · 2019/04/25
Olon tanihgui humuus hoorondoo yariagaa taaruulaad bugdeeree Bulganiig ingej helne gej baihgui. Yaj ch bodson Bulgan bol hamgiin ih sejigtei. Aimshigt allagaas ev eruul sav saruul uldene gedeg chin aluurchin yumuu hamjigch gedeg ni todorhoi baina. Ter uyeiin Seruuleg sonin deed Bulgang Aldarjavtai amidarch baihdaa 1 huuhniig alaad hergees multraad ungursun gej baisan. 1 hun alsan hun 2-dahiig bol ergelzehgui alah biz. Ene avgai odoo Zorigiin hergees multarch chadahgui. Harin mash sain eruuden shuuj l uneniig heluuleh heregtei
МОНГОЛЖИН · 2019/04/25
Булган чи одоо үнэнээ хэлээчээ бүгдийн мэдэж байгаа шдээ хүнийг хэлсдүүлж тамлуулахад чамд сайхан байна уу? хүний зовлонгоор цадаж байгаа биздээ хэдэн халтар төгрөг аваад цэвдэг хатуу сэтгэлтэй авгай өөрийнхөн охиныг нь дайрч албал таарна Байгалмаа эмч гуай чи яаж бүтэн нойртой хонож байнаа өөдгүй уваагүй чулуун зүрхтэй новшнууд бүгд үхээсэй!!!!!!!!!
Зочин · 2019/04/25
БУЗРЫН ӨЛӨГЧИН
Зочин · 2019/04/25
Амгаланбаатар алуурчины үгээр Содномдаржаа Чимгээ 2 ыг ялласан шүү дээ тэгвэл бусадыг нь яагаад яллахгүй байна аа Бат үүл Ганхуяг Отгонбилэг Булган гээд алуурчин Амгаланбаатар чинь хэлээд байна шүү дээ
Зочин · 2019/04/25
Нямка сайдаа наад гүтгэлгээ 21 жил хийж, 21 жил Зоригийн аллагыг шалгах ажлын хэсгийг тарааж ирлээ дээ та. Харин тэгсэн Нямка өөрөө захиалагч байж байдаг. Нямка сайдыг хэзээ барих вэ?
Зочин · 2019/04/25
98 онд сонинд хэвлэгдсэн тухайн үед Булганы болон гэрчүүдийн өгсөн аман зургаар гаргасан Зоригийн алуурчдын аман зургаар зурсан зурагтай шийтгэгдсэн 3 алуурчны фотог Цензургүйгээр сонинтой нь харьцуулаад гаргасан яг таарч байсан. Мөн Зоригийн нотлогдсон алуурчдаас уйлагнан уучлал гуйж ахыгаа битгий хэлээрэй суллана гэж амалсан Нямка сайдыг огцруулж барьж хорьж шалгаачаа Прокуророо. Тэгвэл Зоригийн аллагын захиалагч гэдгээ үйлдэл бүрээрээ нотолсон Нямка сайд илэрнэ.
бодлын хулгайч · 2019/04/25
ЭНЭ НЭР НЬ ГАРААД БАЙГАА ЭЛБЭГДОРЖ, БАТ-ҮҮЛ, БУЛГАН, ГАНХУЯГ ГЭГЧҮҮДИЙГ БАРИАД ХОРИОД БАЙЦААЛТ АВЧ БОЛДОГГҮЙ ЮМ УУ