АТГ-ын даргад нэр дэвшиж буй З.Дашдаваа гэж хэн бэ?
2019/04/29
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар АТГ-ын даргын асуудлыг хэлэлцжээ. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс АТГ-ын даргад З.Дашдаваа, дэд даргад Ж.Батсайхан нарыг томилохоор санал болгосныг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн олонхи нь дэмжсэн байна.
Тэгвэл АТГ-ын даргад нэр дэвшиж буй З.Дашдаваа гэж хэн бэ?
Нэг. Анкет
Овог, нэр: Зандраагийн Дашдаваа
Мэргэжил: Эрх зүйч
Боловсрол: Дээд, хууль зүйн ухааны магистр
Хоёр. Боловсрол эзэмшсэн байдал
1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль
МҮДС Хууль зүйн ухааны магистр
Гурав. Ажлын туршлага
1995-1996 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч;
1996-2001 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч,
2002-2003 онд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч;
2003-2006 онд Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга;
2006-2008 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга;
2008-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга;
2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал;
2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн даргаар тус тус томилогдон ажилласан.
Одоо Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байна.
зочин · 2019/04/30
Энэ дарга нь Таалагдлаа харин орлогч болох хүн нь таалагдаагүй.АТГ биш АПУ болношүүдээ