“Харанга”-ын Лхагваа Гавъяат болох нээ
2014/03/02
“Харанга” хамтлагын дуучин МУСТА Х.Лхагвасүрэн тун удахгүй “Монгол Улсын Гавъяат Жүжигчин” хэмээх цол тэмдэгээр энгэрээ мялаалгах нээ. Тодруулбал энэ жил “Харанга” хамтлаг үүсгэн байгуулагдсаны 25-н жилийн ой тохиож байгаа бөгөөд ойг нь тохиолдуулан эрхэм дуучинд маань Гавъяатын цол тэмдэгийг нь олгохоор зэхэж буй талаар ССАЖЯ-аар бор шувуу нисэх болжээ.
Сонирхуулахад “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн нь 1983 онд Цэргийн хөгжмийн ангид “Нарийн бүрээ” тоглож эхэлсэнээр урлагт хөл тавьсан бөгөөд 1989 онд “Харанга” хамтлагийн дуучин болсоноор монголын рок поп урлагт хүчин зүтгэж эхэлсэн юм. Тэрээр 1999 онд буюу 15-н жилийн тэртээ “Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан” цол тэмдэгээр шагнуулж байжээ. Дашрамд дуулгахад дуучин Х.Лхагвасүрэн нь “Монгол ээж” цомгоо өлгийдөн аваад удаагүй байгаа бөгөөд энэ сарын 5,6-нд цомгийнхоо баяр болгож тоглолтоо хийх гэж байгаа билээ.
Ингээд та бүхэндээ “Харанга”-ын Лхагваагийн дуулсанаар Монгол түмний сүлд дуу болсон “Толин хул” дууны клипийг хүргье.
Таныг урлагийн тэнгэр ивээг...
Зочин · 2014/03/03
авах л ёстой хүн дэээ
Зочин · 2014/03/03
авах л ёстой хүн дэээ