МУГЖ Г.Эрдэнэбат орчлонгийн сайхан хүүхнүүдийг 20 дахь жилдээ магтан дуулна
2014/03/05
Орчлонгийн сайхан хүүхнүүдийг магтан дуулсаар 20 дахь жилтэйгээ золгож буй МУГЖ Г.Эрдэнэбат өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж “Орчлонгийн сайхан хүүхнүүд 20-н жил” хэмээх хүндэтгэлийн тоглолтоо 3 сарын 9-нд 16:00 цагт “Соёлын төв өргөөн”-д ганцхан удаа хийхээр болсон тухайгаа мэдээллээ.
Тэрээр монголын дуу хөгжмийн шилдгүүд болох МУАЖ А.Долгор, МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Ц.Төвшинтөгс, МУГЖ Ө.Уяанга, МУСТА С.Сэрчмаа, ЦДБЭЧ-ын эстрад симфони оркестр, Хөгжим Бүжгийн Коллежийн симфони оркестр, Монгол поп опера “Увертюра” хамтлаг нар тус тоглолтонд урилгаар оролцох ажээ. Ийнхүү дуунд дуртай дуучин монгол түмэнтэйгээ 20 дахь жилдээ хамтдаа дуулж бүжиглэн, цэнгэн наадаж буй тус тоглолтын тасалбар 20-30 төгрөгний үнэтэйгээр худалдаалагдаж байгаа бөгөөд 19-50 дугаарт захиалан үнэгүй хүргүүлэх боломжтой аж. Мөн тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг 86683000, 86684000 дугаараас лавлаарай.