Сайн байцгаана уу та бүхэн минь зөвлөөрэй. Би одоо 21 настай. Ганцаараа тусдаа амьдардаг. Тусдаа амьдраад 1 жил гаран болж байна.

Амьдралг эрт эхлээд эртхэн хань ижилтэй болох чин хүсэлтэй нэгэн байна. Нэгэн охинд сайн болоод хойноос нь яваад бараг 1 жил болж байна. Тэр охин болохоор намайг тоохгүй, завгүй гээд л яваад байх. Тэгэхдээ яг үүнтэй адилхан нэг охин бас миний хойноос гүйгээд бараг яг нэг жил болж байна. (яг кино шиг) Гол асуух гээд байгаа юм нь хүн өөрт нь хайртай хүнийг сонгосон нь дээр үү, эсвэл өөрийнхөө хайртай хүнийг сонгосон нь дээр байдаг уу гэж асуух гэсэн юм. Та бүхэн минь зөвлөөч.

Нас залуу цус шингэн болохоор зарим үедээ энэ тал дээр мэдлэг туршлага дутах юм. Заримдаа ингэж зовж нэг хүний хойноос гүйж байхаар эмэгтэй хүний сэтгэлийг бодоод түүнтэй хамт амьдралаа эхлээд бүхнийг нойлоос нь эхлээд амьдрая гэж бодогдох юм. Даан ч би түүнд сэтгэлгүй яах вэ та бүхэн минь зөвлөөч миний оронд байсан бол яах байсан бэ?