“Анхны үнсэлт” мюзикл өнөөдөр нээлтээ хийнэ
2014/03/06
“Ах дүү Гримм”-ийн зохиолоос сэдэвлэсэн “Анхны үнсэлт” мюзикл, МУСТА, Буриад Улсын Гавъяат Жүжигчин Б.Амархүү, дуучин М.Сонор нарын гол дүрд нь тоглосоноор өнөөдөр буюу 3 сарын 7-нд 19:00 цагаас Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа нээлтээ хийх юм. Энэ сарын 8,9-нд үргэлжлүүлэн тоглогдох тус мюзиклын ерөнхий найруулагчаар Буриадын төрийн шагналт “Олег юмов”, Уран сайхны удирдагчаар Р.Мөнхсайхан ажиллаж байгаа бол хөгжмийн найруулагчаар “A-Sound” хамтлагийн аргил гитарчин Д.Мөнхболд, тайзны зураачаар А.Дөлгөөн нар ажиллаж байгаа юм. Түүнчлэн жүжгийн гол дүрүүдэд МУСТА, Буриад Улсын Гавъяат Жүжигчин Б.Амархүү, дуучин М.Сонор нар тоглож байгаа бол дүрүүдэд МУСТА Д.Баасанжав, Д.Алтансүх, Г.Батдорж, Ч.Доржсүрэн, А.Азжаргал, И.Хангай, Э.Цэгмид, Ч.Дорж, Ц.Гансүх, Ж.Буянтогтох, Т.Оюунболд нарын уран бүтээлчид оролцож байгаа ажээ.
Дашрамд дуулгахад “Анхны үнсэлт” мюзикл 100% амьдаар тоглогдох бөгөөд тайз нь дээр амьд хөгжмийн хамтлаг мюзиклын хөгжмийг амьдаар тоглож, дуучид уран бүтээлчид жинхэнэ амьд тоглолтын гайхимшгийг үзэгчдэд мэдрүүлэх нээ. Түүнчлэн тус мюзиклын тасалбар 20.000 төгрөгөөр борлуулагдах бөгөөд олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан тоглогдож буй тус мюзиклын тасалбар хосуудад хөнгөлөлттэй үнээр борлуулагдаж байгаа аж. Ингээд үзэгчид та бүхнийг хайр дурлал, хүсэл мөрөөдөл, анд нөхөрлөлийн нандин мэдрэмж, үнэ цэнийг “Анхны үнсэлт” мюзиклээс мэдрээрэй хэмээн урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: 70119411, 99996615, 89107887 дугаараар лавлаарай.