Монголын урлагт өөрийн гэсэн оройн зайг хэдийнэ бий болгож тайз дэлгэцийн олон арван бүтээлд гол болон туслах дүрийг чадварлагаар бүтээж “Гэгээн Муза-10” наадмаас “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагнал хүртэж байсан “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуш өчигдөр ССАЖ-ын сайдын тушаалаар МУ-ын “Соёлын Тэргүүний Ажилтан” хэмээх цол тэмдэгээр энгэрээ мялаалаа. Тэрээр өөрийн ангийн андуудтай гар нийлэн “Гэрэлт медиа” группыг байгуулан, анхны бүтээл болох “Хязгааргүй” хэмээх монголын уран сайхны киног бүтээж өчигдөр үзэгч түмэндээ өргөн барьсан бөгөөд тус нээлтийн үеэр ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал уригдан ирж энэхүү гайхалтай шагналыг нь гардуулсан юм.

   Ингээд олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр тохиож буй энэ гайхалтай цаг үеэд МУ-ын “Соёлын Тэргүүний Ажилтан” хэмээх цол тэмдэг хүртсэн жүжигчин Н.Цэнд-Аюушдаа нийт уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэж уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.



Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг...