“Анхны үнсэлт” мюзикл тэсрэлт хийлээ
2014/03/07
МУСТА, Буриад Улсын Гавъяат Жүжигчин Б.Амархүү, дуучин М.Сонор нарын гол дүрд нь тоглосон “Ах дүү Гримм”-ийн зохиолоос сэдэвлэсэн “Анхны үнсэлт” мюзикл өчигдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа нээлтээ хийлээ. Үзэгчдийн баяр бахдал, нэжигнэсэн алга ташилтын дор тоглогдож жинхэнэ тэсрэлт хийсэн тус мюзик л өнөөдөр маргааш хоёр өдөр мөн Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа 19:00 цагаас тоглогдох юм. Тус мюзиклын ерөнхий найруулагчаар Буриадын төрийн шагналт “Олег юмов”, Уран сайхны удирдагчаар Р.Мөнхсайхан ажиллаж байгаа бол хөгжмийн найруулагчаар “A-Sound” хамтлагийн аргил гитарчин Д.Мөнхболд, тайзны зураачаар А.Дөлгөөн нар ажиллаж байгаа юм. Түүнчлэн жүжгийн гол дүрүүдэд МУСТА, Буриад Улсын Гавъяат Жүжигчин Б.Амархүү, дуучин М.Сонор нар тоглож байгаа бол дүрүүдэд МУСТА Д.Баасанжав, Д.Алтансүх, Г.Батдорж, Ч.Доржсүрэн, А.Азжаргал, И.Хангай, Э.Цэгмид, Ч.Дорж, Ц.Гансүх, Ж.Буянтогтох, Т.Оюунболд нарын уран бүтээлчид оролцож байгаа ажээ.
Сонирхуулахад “Анхны үнсэлт” мюзикл 100% амьдаар тоглогдсон бөгөөд тайз нь дээр амьд хөгжмийн хамтлаг мюзиклын бүх хөгжмийг амьдаар тоглож, дуучид уран бүтээлчид нь жинхэнэ амьд тоглолтын гайхимшгийг үзэгчдэд мэдрүүлсэн юм. Ийнхүү их хотын үзэгчдийн байлдан дагуулсан тус мюзиклын тасалбар 20.000 төгрөгөөр борлуулагдах бөгөөд олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан хосуудад хөнгөлөлттэй үнээр борлуулагдаж байгаа аж. Ингээд үзэгчид та бүхнийг хайр дурлал, хүсэл мөрөөдөл, анд нөхөрлөлийн нандин мэдрэмж, үнэ цэнийг “Анхны үнсэлт” мюзиклээс мэдрээрэй хэмээн урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: 70119411, 99996615, 89107887 дугаараар лавлаарай.
Зочин · 2014/03/09
Xaana genee medexguishdee uzie uzi